Ч.Мөнгөндалайн аялал 99 дэх хоногтоо үргэлжилж байна
Дугуйчин Ч.Мөнгөн­далай өнгөрөгч зургаа­дугаар сарын 7-нд Улаанбаатар хотоос гарч баруун аймгуудаар 5500 км тойрон аялахаар аян замдаа гарсан билээ. Тэгвэл түүний аялал 98 дахь хоногтоо үргэл­жилж байна.

Тэрбээр аялалаа дуусгахад тун ойр­тож сүүлийн 1000 дахь км-тээ оржээ. Одоогоор Хөвсгөл айм­гийн нутагт Мөрөн суманд ирээд байгаа аж. Тэндээ хоёр хоног буу­даллаад Ханх сум руу аяллаа үргэлжлүүлж Хөвсгөл да­лайд усан завь­тай аялал хийхээр төлөвлөжээ. Түү­нийг Хөвсгөл айм­­гийн залуу­чуудын хол­бооны дарга Б.Мөнгөн-Эрдэнэ, За­саг дар­гын Тамгын газ­рын хол­богдох удирд­лагууд угтан авчээ. Хэл, сонсголын бэрх­шээлтэй залуусыг цог золбоо, зориг, хүсэл мөрөө­дөл­тэй байж түүндээ хүрэх чин хүсэл эрмэлзэлтэй бай­вал зорилгодоо хүрэхэд юу ч саад болдоггүйг олон залууст нотлон харуулж буй Ч.Мөнгөндалайн аялал өндөрлөхөд 1000 км үлджээ.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.