“Орон зайн болон байгаль орчны тэгш бус байдал” сэдвээр хэлэлцүүлэг өрнөнө
“Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” сэдэвт семинар гурав дахь өдрөө өнөөдөр Төрийн ордонд үргэлжилнэ. “Институциуд, хүний эрх, тэгш бус байдал” сэдвийн хүрээнд өчигдрийн семинар өрнөж, эрдэмтэн судлаачид илтгэлүүд тавьж хэлэлцүүлсэн юм.

Тухайлбал, "Тэгш бус байдлын улс төр, эдийн засаг" сэдвийн хүрээнд МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Б.Түвшинтөгс “Монголын дундаж давхаргын судалгаа” сэдвээр илтгэл тавьсан юм. Орлогын аль ч тодорхойлолтоор дундаж давхарга 2008-2014 онд хүчтэй тэлсэн. 2002-2017 онд өрхийн орлогын тэгш бус байдал буурсан, тэр дундаа хөдөлмөрийн орлогын эзлэх хувь өссөн нь үүнд голлон нөлөөлж,  дундаж давхаргын эзлэх хувь хотод илүү байна гэдгийг тэрээр илтгэлдээ дурдсан юм. Цаашид тэгш бус байдал болон дундаж давхаргын өөрчлөлтийн хүчин зүйлсийг судлах хэрэгтэйг тэрээр итгэлийнхээ төгсгөлд онцоллоо.
Өчигдрийн семинарт УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, үг хэлсэн юм. Шинэчлэлийг хүн бүр дотроо эрэлхийлж, уламжлалт сэтгэлгээнээс салж, цоо шинээр сэтгэж, зоригтой шиийдэл хайх цаг үе нь болж байна. Энэ эрин үе жендерээс үл хамааран хүн болгонд үсрэнгүй хөгжлийг бий болгох шинжлэх ухаан технологийн шинэ эрин ирж байна. Үүнийг  Аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэж нэрлэж байна. Шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглаж эмх замбараагүй байдлыг цэгцлэх шаардлагатай байна. Цэгцлэх, цэгцрэх хөдөлгөөнд нэгдэх нь нийгмийн тэгш бус байдлыг бууруулах гол чиглэл болно. Мэдлэгээс төрийн бодлого руу шилжих үндэслэл болно. Мэдлэг шингэсэн, инноваци шингэсэн өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй байгааг Улсын Их Хурлын дарга онцлоод семинарын ажиллагаанд амжилт хүссэн юм.

Ийнхүү илтгэгчид илтгэлээ тавьж, оролцогчид асуулт асууж, хэлэлцүүлэг өрнөж, тодорхой шийдэл, санааг гаргаж байсан юм. Өнөөдрийн семинар “Орон зайн болон байгаль орчны тэгш бус байдал” сэдвээр үргэлжилнэ.

П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.