С.Амарсайхан: Нийслэлчүүдийн хувьд энэ зам нэг цаг, нэг хоногийн өмнө ч гэсэн ашиглалтад орох нь нэн чухал

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайх дүүрэгт ажиллалаа. Энэ үеэрээ Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад замын ажлыг төлөвлөсөн хугацаанд хурдан шуурхай, чанартай хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгч ажиллав.

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын хүрээнд хоёр урсгалтай, явган болон дугуйн замтай нүхэн гарцыг хийж байгаа бөгөөд энэ гарцын ажлын гүйцэтгэл 18 хувьтай явж байна. Бусад замын ажлууд төлөвлөсөн графикийн дагуу хийгдэж байгааг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтох хотын Захирагчид танилцуулсан юм.  


 

Хотын Захирагч С.Амарсайхан “Замын ажлыг хийж гүйцэтгэхэд хяналт тавьж байгаа компаниуд хяналтаа сайн хийж, шаардлагаа өндөрсгөж ажилла. Санхүүжилтийн асуудал шийдэгдсэн байхад ажил удаашрах асуудал байх ёсгүй. Өдөр, шөнийн ээлжээр ажилла. Гол нь чанар стандартад нийцсэн, гүйцэтгэлийг сайн хангаж ажиллах шаардлагатай. Зам дээрх ажиллах хүн хүчээ нэм, ажлаа эрчимжүүл. Нийслэлчүүдийн хувьд энэ зам нэг цаг, нэг хоногийн өмнө ч гэсэн ашиглалтад орох нь нэн чухал байна” гэдгийг онцолж хэлэв.

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилж байна. Замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм.                                                                                           

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ха ха.. 2019-07-18 12:55:28
    оройн ээлж бл бүр худлаа...ажлаа хийхгүй тэр хавиар хүүхэн шаана гд харайлгаад бхаар яаж хурдан дуусгах вэ дээ...
  • зочин 2019-07-18 11:05:39
    Маш олон хүн язганатал ажиллаж байнаа ийм жижиг объект дээр...
  • Иргэн 2019-07-18 05:17:29
    Хятадуудаар хийлгэхгүй яасан юм бэ?? Тэд найр наадам гээд алга болохгүй, өдөр шөнөгүй ажиллаад цагт нь дуусгах байсан юм!!!!
  • Зочин  2019-07-18 02:25:24
    Манайх хийж чадахгүй худлаа сүр бадраасан замыг хулих хийндээ дараа нь хариуцлага хийж чадахгүй дээ харжил байгаарай!!'т
  • м 2019-07-18 01:43:20
    зун нь юуч хийхгүй унтаж , зугаалж байгаад намар хүйтэн орох үед халтуурдаад дуусгадаг монгол зан
  • иргэн 2019-07-18 01:23:24
    амарсайхан наад цагаан цамцаа тайлаад футволка шорт емсеед хурз бариад ажилла тэгэхгуй бол наадуул чинь ажиллахгуй бна монголчууд залхуу шуу дээ
  • иргэн 2019-07-18 01:15:55
    яст мэлхийн хурдаар л явж байна даа энд тэнд яасан нь мэдэгдэхгүй зогсож байгаа техник л харагдах юм зарим хэсэг нь бүр удаан байна аа тавын таван компани байж ...
  • Zochin 2019-07-18 01:13:32
    Unen shu dunguj shorootoigo notsoldoj baile ern xyjaa naraar xiilgexgui manaixsn ch de arxi yyna xylgai xiine. Ajilda irexgui
  • Иргэн 2019-07-18 01:06:10
    Маш удаашралтай явж байгаа