Б.Гүнбилэг: Ерөнхийлөгчийн төслийг саналын түвшинд харгалзан үзнэ
Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, саналаа өчигдөр өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан хуульч Б.Гүнбилэг “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын 11 дүгээр зүйлийн 4.3-т “чуулганаар урьдчилан тогтсон зөвхөн нэг төсөл хэлэлцэнэ. Өөр өөр үзэл баримтлалтай хоёр буюу хэд хэдэн төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох ба харин бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглоно” гэсэн заалт бий. Ерөнхийлөгчөөс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, санал гэсэн үгтэй албан бичиг орж ирж байна.
Энэ тохиолдолд төслийг ярихгүй. Яагаад гэвэл "урьдчилж тогтсон нэг төсөл" гэсэн. Нэгдүгээр хэлэлцүүлэг хийгдсэн. Иймээс Ерөнхийлөгчийн төслийг саналын түвшинд авч үзнэ” хэмээн байр сууриа илэрхийллээ.


П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Шударгыг хүсэгч иргэн 2019-07-17 06:49:14
    Зөв ш дээ саналын түвшинд л ярих ёстой. Зи Энхболдын Х.Баттулгын гараар могой барих гэсэн ээлжит явуулга л байсан даа.Намаас нэр дэвшүүлнэ,108 гишүүнтэй ч гэх ш...