УБ-Дархан чиглэлийн авто замын ажилтай холбогдуулж хийгдэх нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлт

Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр автозамыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх тухай Засгийн газрын шийдвэр гарсан. Үүний дагуу одоо ашиглаж буй хоёр эгнээ авто замыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн.

Дээрх ажлын хүрээнд Дархан Эрдэнэтийн салдаг уулзвараас-361гарам хүртэлх замыг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 00 цагаас 2019 оны 11 дүгээр сарын 01 хүртэл хааж Эрдэнэт, Дархан,Сэлэнгээс ирж байгаа болон явж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Эмээлт, Хүй долоон худгийн замаар явуулах зохицуулалтыг хийсэн

Иймд тухайн автозамаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний ХО:13 “Баруун түрүү – 10 хороолол” чиглэлийн замналд дараах өөрчлөлт орж байна.

Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР




 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-07-17 06:21:33
    Угаасаа МАНгаруудын сонгуулийн шоу гэсэн. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч болно доо. Оноо авах гэсэн биш бүр балрах вий дээ
  • Dampuu tor. Dampuu dampuu yumaa 2019-07-17 03:53:52
    Ali owol ene zamiig ene jildee bagtaana geed baisan chimeegui bolson. Odoo zurag n ch garaagui baigaa yaj hiihee ch mdehgui baigaa getsgeej baisan. Yana daa
  • м 2019-07-17 03:51:45
    хуучин замаа хэвээр ашиглаад хажууд нь шинэ замаа барьж дуусаад дараань хуучин замаа засаад л болох байсын , зардал чирэгдэл учрахгүйгээр шийдчэхгүй