Өнөөдөр: ''Бид мартахгүй'' өдөрлөг болно
09:00 цагт Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Шинжлэх ухааны академи, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөр хамтран “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” сэдэвт семинарыг 2019.07.17-19-ний өдрүүдэд Төрийн ордны Нийтийн сонсголын танхимд зохион байгуулна. “Мэдлэг, төрийн бодлого, тэгш бус байдал”, “Институцууд, хүний эрх, тэгш бус байдал”, “Орон зайн болон байгаль орчны тэгш бус байдал” гэсэн үндсэн гурван багц асуудлын хүрээнд арав гаруй сэдвийг хөндөж хэлэлцэнэ.

11:00 цагт ТЦА-ны хурлын зааланд албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан алба хаагчдын ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэх "Бид мартахгүй" өдөрлөг зохион байгуулагдах тул та бүхэн хүрэлцэн ирж мэдээ, мэдээлэл бэлтгээрэй

12:30 цагт Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэдээллийн танхимд /Нийслэлийн цагдаагийн газрын 108 тоот/ “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл-2019” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй “Яараад яахав дээ” аяны явцын үр дүн, Үндэсний их баяр наадмын үеийн хэв журмын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх тул сэтгүүлч та бүхэн хүрэлцэн ирнэ үү.

MN-Мэдээллийн төвд

12.00 Монголын бартаат замын авто спортын холбооноос энэ сарын 21-26-нд зохион байгуулагдах олон улсын бартаат замын авто спортын “RFC Mongolia 2019” уралдааны талаар мэдээлэл хийнэ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.