Монгол хэлний тухай хуулийн төслийг өргөн барилаа

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, М.Батчимэг, Г.Батхүү, А.Бакей, Л.Гантөмөр нар Монгол хэлний тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа өргөн барилаа.

 Манай улсад сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд монгол хэл бичгийн хэрэглээтэй холбоотой төрийн бодлого, зохицуулалт алдагдсаны улмаас иргэдийн, түүний дотор төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллагсдын монгол хэлний мэдлэгийн төвшин ихээхэн доройтсон, монгол хэлний зөв бичгийн дүрэм, толь бичгийн нэгдмэл байдал алдагдсан, бүх шатны боловсролын байгууллага дахь монгол хэлний сургалтын чанар муудсан, гадаад нэр томьёог монголчлох, үгийн санд шинэ үгийг бүртгэх ажил зогсонги байдалд орсон, гудамж, зам, талбай, албан байгууллагын нэр, хаягийг гадаад хэлээр бичих болсон, боловсролын зарим байгууллагад монгол хүүхдэд монгол хэлний хичээлийг заахгүй байгаа зэрэг монгол хэлний хэрэглээ, хөгжил, хамгаалалтай холбоотой олон сөрөг асуудал хуримтлагджээ.

  Улсын Их Хурлаас 2003 онд баталсан, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн албан ёсны хэлний тухай хуульд хэлийг нийгмийн харилцааны үндсэн хэрэглүүр болох талаас нь төдийлөн зохицуулаагүй, монгол хэлний хэрэглээг зөвхөн төрийн албан хэрэг хөтлөлтийн хэмжээнд авч үзэж хязгаарласан, Төрийн хэлний зөвлөлийн чиг үүрэгт зөвхөн нэр томьёотой холбоотой асуудлыг эрхлэхээр заасан, Монгол Улсын хэмжээнд монгол хэлийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх, хэм хэмжээ тогтоох, түүнийг батламжилж мөрдүүлэх зэрэг төрийн чиг үүрэг, хуулийг хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын үүрэг оролцоог тусгаагүй зэрэг олон дутагдал байгаа нь дээр дурдсан бэрхшээлтэй асуудлууд үүсч хуримтлагдах нэгэн шалтгаан болж байна. Энэ байдлыг харгалзан үзэж, монгол хэлээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, улам боловсронгуй болгохтой холбоотой харилцааг зохицуулах зорилгоор Төрийн албан ёсны хэлний тухай хуулийн шинэчилсэн найруулга болох “Монгол хэлний тухай хууль”-ийн төслийг санаачлан боловсруулснаа төсөл санаачлагчид дурдлаа.

  Энэхүү хуулийн төсөл нь 9 бүлэг, 24 зүйлтэй агаад Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд албан хэргээ кирил монгол бичгээр хөтлөн явуулахын зэрэгцээ үндэсний монгол бичгийн хэрэглээг үе шаттайгаар өргөжүүлж, улмаар 2025 оноос төрийн албан хэргийг үндэсний монгол бичгээр хөтөлж эхлэхээр тусгажээ. Түүнчлэн Төрийн хэлний зөвлөлийг өргөтгөн Хэлний бодлогын үндэсний зөвлөл байгуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд ажиллуулахаар хуулийн төсөлд тусгасан байна.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DANJAAD BAT-TSETSEG 2014-05-18 10:35:49
    HUJAA, LUUHAAN, DANJAAD BAT-TSETSEG HOL OCHIJ HUTSAAA.
    220.191.168.13
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-05-17 14:33:06
    ҮНЭН ТЭНЭГ МОНГОЛД ДАЙСАН БИЙ БОЛЖЭЭ МАЛУУД ХИЛ МАЛ ХЭЛ 3 аар ТОГЛОЖ ЭХЭЛЛЭЭ
    202.21.113.138
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2014-05-17 09:35:55
    Монгол хэлийг ёстой нэг тамлаж байна. Энэ улсад хэл шинжлэлийн эрдэмтэд байдаг юм уу? Бичгийн хэллэг, ярианы хэллэг хоёроо ялгахгүй сэтгүүлч нар байхаас гадна нэрээ бичиж чадахгүй байж 10-р ангийн гэрчилгээтэй нөхдүүд мөн их байх юмаа. Бид ингэж л сурч бо
    27.123.214.110
    Мэдэгдсэн Хариулах
  • сайн 2014-05-17 05:55:27
    Сайн байна.
    202.131.244.188
    Мэдэгдсэн Хариулах
  • dolgor 2014-05-17 04:33:23
    Alvan yosnii mongol heleer zov yar'j, vichij chaddaggui humuusiig toriin alvan ajillah erhiig n' has'ya.
    202.131.225.196
    Мэдэгдсэн Хариулах
  • bambino 2014-05-16 23:29:35
    Er ni bol zov l doo Gehdee ih ul sairtai saitar bodoj hiigeesei Zugeer 1 huuli sanaachilsan dur uzuuleh gej bgaa bol hetsuu. Bid odoo krill usgiig halah tsag barag bolson gej bi boddog shuu
    202.21.111.141
    Мэдэгдсэн Хариулах
  • энэ юугаа мэдэх вэ 2014-05-16 06:53:16
    хэл шинжлэлийн Лувсанвандан гуай шиг эрдэмтэн байна ууууууууууууууууууууууууууу
    103.26.194.19
    Мэдэгдсэн Хариулах
  • Animals  2014-05-16 05:33:31
    Mongol xelnii durmiin talaar bus procedure xuuli xiix biz ene xeden chadalgui yumnuud. Mongol saixan ex xeleeree bichix bitgii xel uarij chadaxgui ene metuud xuuliin tosol bichne gej bx uu. Mongol tord yu ch medexgui maluud, populistuud olnoor garj tor,
    162.224.81.232
    Мэдэгдсэн Хариулах