Б.Болороо: Бурхан шиг ханиа дэндүү харамсалтайгаар дэндүү эрт алдлаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг нийгэмд хүргэж чадсан нэгэн бол Б.Болороо. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө нөхрөө цаг бусаар бурхан болсон талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ.

Тэрбээр “6 дугаар сарын 20-ны өглөө надруу нөхрийн ажлаас залгаад "нөхөр чинь шөнө 1 өнгөрөөд хамаг юм аваад ажлаа хаяад явчихлаа, оршин суугчид харсан байна, станц хамаг түлхүүр аваад явчихлаа" гэж залгасан.
Тэгээд 2 утас нь холбогдохгүй, байж болох бүх л хүнтэй нь холбогдож, байж болох бүх л газраар хайж явсан. Ингээд 22-ны өдөр о оршин суугаа харъяаллынхаа дагуу Чингэлтэйн цагдаад очиж эрэн сурвалжлуулахаар мэдүүлэг өгсөн. Мөн 22-ны өдөр нагац ахыгаа ажил руу нь явуулж юу юугаа авч явсан байна, хэнтэй аль зүгрүү гарсан байна хараад өг гэж явуулсан. Гэтэл ажлынх нь хүн "танай дүү чинь хамаг юм аваад камер унтраагаад явсан" гэж хэлээд камер үзүүлээгүй.
Ингээд би чинь цагдааг хүлээхээс өөр аргагүй болсон. Арга ядаад үзэж хардаг хүмүүст үзүүлэхээр "амьд байна, хоёр хоногоос ирнэ" гэдэг, цагдааруугаа утасдахаар эрэн сурвалжлах үйл ажиллагааг эхлүүлэх гэж байна л гэдэг.
Шөнө болохоор уйлж янз бүрийн юм төсөөлж хэвтэхээс өөр юу ч хийж чадахгүй байлаа.
Нөхрийн ажлаас залгахаараа л нөхрөө олсон уу станц түлхүүрээ авъяа л гэдэг.
Тэгээд 7 сарын 1-нд Чингэлтэйн цагдаа дээр очиход намайг хүн гэж хүлээж авахгүй, эрэн сурвалжлах ажиллагаа эхлээгүй байна гэсэн. Тэгээд 126-руу залгаж гомдол хэлтэл эрэн сурвалжлах зараа оруулсан байсан.
Хөгжлийн бэрхээлтэй иргэдийн олон улсын хурал болох гээд завгүй байхдаа утсаа чагнаж сураг хүлээхээс, уйлж суухаас өөр юу ч хийж чадахгүй байлаа.
Нөхрийгөө эргээд ирнэ гэж бодоод хүлээж байсан учраас фб дээрээ хайж байна гэсэн зар оруулахаасаа айж байлаа. Эргээд ирвэл нөхрийг маань муугаар бодох хүн олон байсан болохоор тэвчээд байсан юм.
Тэгээд бүр тэсэхгүй болоод пост оруулаад манай дарга нар цагдаагийн дарга нар луу ярьж хэлж байж цагдаа нар хөдөлж эхэллээ.
Ингээд намайг 7 сарын 8-ны 12 өнгөрөөд СХД-н цагдаагаас дуудаад ханийг минь АЖЛЫН БАЙРАН ДЭЭРЭЭ 19-20нд ШИЛЖИХ ШӨНӨ ЛИФТ ГАЦААД ДОТОР НЬ БАЙСАН ХҮНИЙГ ГАРГААД ХӨЛ АЛДАЖ ДООШОО УНАЖ НАС БАРСАН гэдгийг хэллээ.
МИНИЙ НӨХРИЙГ ГАРААД ЯВСАН, ТҮЛХҮҮР СТАНЦАА АВЪЯ гэж хэлээд байсан ажлынхан нь ОРШИН СУУГЧДААС ЛИФТНЭЭС ӨМХИЙ ҮНЭРТЭЭД БАЙНА гэсэн гомдлын дагуу очиж үзэж байж мэдсэн байна.
ИНГЭЭД БИ ХАЙР, ХАЛАМЖИЙН ДЭЭД БОЛСОН ХАНИА ӨМХИЙРЧ, ӨТӨНД ИДЭГДСЭНИЙХ НЬ ДАРАА Л ОЛЖ АВЛАА.
АМЬД СЭРҮҮНДЭЭ ХҮНИЙ ДЭЭД БАЙСАН ХҮНЭЭ ИНГЭЖ АЛДАНА ГЭДЭГ ҮНЭХЭЭР БАЙЖ БОЛОМГҮЙ САНАГДААД БИ ГАЛЗУУРАХ ГЭЭД БАЙНА.
ХАНИА ӨЧИГДӨР ҮДЭН ГАРГАЛАА.
ХЭДЭН ХОНОГ ТЭНД АМЬ НЭХЭН БАЙСАН БОЛ ГЭЖ БОДОХООР ГОЛ ГОГДОН НҮДЭЭ Ч АНЬЖ ХЭВТЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА.
ОРОЙ БОЛОХООР ААВЫГАА НЭХЭЖ БАЙГАА ҮРЭЭ ХАРАХААР, ХИЙЖ ӨГЧ ЧАДААГҮЙ БАЙСАН БҮХНЭЭ БОДОХООР ӨР ЭМТЭРЧ БАЙНА.
ӨНГӨРӨХӨӨСӨӨ ӨМНӨ ХОЁУЛАА ХӨӨРХӨН ХҮҮТЭЙ БОЛНО ГЭЖ ЯРИАД КИНОН ДЭЭР ГАРДАГ ШИГ ХҮЧТЭЙ БОРООНД НОРООД ИНЭЭД АЛДААД ГҮЙЖ БАЙЛАА.
ХАНИАС МИНЬ ӨӨР ХЭН Ч НАМАЙГ ИНГЭЖ ХАЙРЛАХГҮЙ, ХАНИЙН МИНЬ НҮДЭЭР ХЭН Ч НАМАЙГ ХАРЖ ЧАДАХГҮЙ, ХАНИЙН МИНЬ ХАЙР ЭНЭ ДЭЛХИЙ ДЭЭРХ ЦОР ГАНЦ, ҮНЭН НЬ БАЙСАН ЮМ.
ОХИН БИД ХОЁРТОО ДЭНДҮҮ ИХ, ХЭМЖЭЭЛШГҮЙ ИХ ХАЙРТАЙ ХҮН БАЙСАН. ТЭР ХҮНИЙ АМЬДРАЛ НЬ ТЭР ЧИГТЭЭ БОЛОРОО ГЭДЭГ ХҮН БАЙСАН ЮМ.
ХАНЬ МИНЬ НАМАЙГ "МИНИЙ ХАНЬ ЧИНЬ АМЬДРАЛЫГ МИНЬ УТГА УЧИРТАЙ БОЛГОДОГ, ЗАМЫГ МИНЬ ГЭРЭЛТҮҮЛДЭГ НАРАН" ГЭЖ ҮРГЭЛЖИД ХЭЛДЭГ БАЙЛАА.
Ханиасаа авч үзээгүй сюрприз гэж байгаагүй. Өглөө бүр сэрээхдээ хацар дээр минь үнсэж, оройд нь ядрахаар хөл гарыг минь барьж өгөөд л миний хамаг бүхэн минь байлаа. Чамгүйгээрээ би яаж амьдарна аа” хэмээн бичжээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-10-21 08:05:10
    yag unendee yadarsan mungugui hund ene huuli chini uilchildeggui yum bna lee eruul mend ediin zasgaaraa hohirood l uldsen
  • өндөр настан.. 2019-07-18 17:04:35
    Ум Ма Ни Бад Ми Хум Хөөрхий дөө, хүнд буян болоод өөрөө явчихдаг.. яасан хэцүү хорвоо вэ.. Хайран залуу нас...хайран амьдрал..
  • GANAA 2019-07-18 11:15:44
    Ajliin bairaa hayad yvsan uguig medeegui baij yaj tegj helj chadaj bnaa ehleed shalgah heregtei bsan ym yasan haramsaltai ym be
  • Зочин 2019-07-18 08:14:09
    Лифтэнд гацсан хүн мэдээгүй юм байх даа. Бидний бие биедээ дэндүү хайхрамжгүй нь шинж дээ хүн унахыг мэдээд дор нь дуудлага өгсөн бол. Тэр хүний буруу байхгүй ...
  • Дэлгэр 2019-07-17 13:07:14
    Дуудлага авсан цагдааг зайлуул
  • эрка 2019-07-17 11:10:14
    Ум сайн амгалан болтугай Бүсээ чанга бүслээд зүтгээд бай даа
  • жирийн иргэн 2019-07-17 07:04:34
    Монголчуудын маань хүний мөс чанар энэ өнгөрсөн 27 жилд хайлж урсаад дууссан гэдгийг энэ байгууллага цагдаагийн нотолж өглөө яамаар ч юм бэ дээ хэцүү юм аа
  • Z 2019-07-17 03:59:48
    Ter ajliin gazar.tsagdaa 2 sain ajillasan bol amid ch baih baisiin biluu dee
  • Б. Уушанз 2019-07-17 00:32:40
    Хорвоо хатуу юмаа! Хэнд ч гэмгүй мөрөөрөө жаргалтай байсан хоерыг салгах гэж дээ!!!
  • ард түмэн 2019-07-16 11:14:31
    энэ ажлын газрынхан гэж ямар өөдгүй амьтад вэ.цагдаа бол уулаасаа тийм тоох ч үгүй
  • zochin 2019-07-16 10:27:01
    ajild iekh ajlaas tarakh uyed garsan osol uildverleliin osold tootsogdono.sain nyagtslj uz.mergejliin khyanaltad osl'n akt garguulna gej orgodol og.
  • иргэн 2019-07-16 10:25:10
    Жижүүртэй ажиллаж байгаад ажлын байран дээрээ амиа алдсан байна. Нөхөн олговор авах хуулийн заалт байгаа. Цагдаа бол хог болсон доо Нямдоржоо.
  • sambuu 2019-07-16 08:32:33
    хүний амь нас дэндүү үнэгүй болгож байгаа нь энэ намуудын хамгийн муу муухай зүйл нь дээрээс нь цагдаа гэлтгүй байгуулга бид өөрснөө нэг иймэрхүү л амьтанаас ч ...
  • zochin 2019-07-16 07:01:08
    Uhtel ur haram gej. Uriinhee tuluu tseh alha da surj amidraarai duu mini. Zovsonii etsest jargan aa.
  • зочин 2019-07-16 06:22:49
    Ямар хатуу хорвоо вэ. Одоо охиноо бодоод, шүдээ зуугаад зүтгээд байя даа. Ухаалаг бүсгүй Болороо минь.
  • zochin 2019-07-16 03:48:54
    Цагдаа болон ажлын газар нь маш хариуцлагагүй байна. Монгол даяар ер нь хариуцлага гэж байдаг юмууу??? Ажлын байран дээрээ амь насаа алдана гэдэг???
  • зочин 2019-07-16 03:48:37
    Ямар ч хэцүү юм бэ Хэлэх үг ч олдохгүй юм
  • зочин 2019-07-16 03:14:46
    Энэ явдлын дараа цагдааг хүндлэх гээд чаддаггүй ээ !!!
  • иргэн 2019-07-16 02:53:44
    Талийгаачийн ажлынгазар ямархариуцлагагүй юм бэ?Хүний амьчухал байтал түлхүүр нэхээдбдаг,ухаанднь ухна унасан дарганар юм.Цагдаа ч гэсэндээ.УМ МАНИ БАД МИХУМ ...
  • segigtei um 2019-07-16 02:32:42
    liftnees gargaj ogson hun ni hardaggui um uu. zailuul aluultsan um bish uu.
  • Иргэн 2019-07-16 02:10:35
    Мундаг бүсгүй. Бэрхшээлгүй амьдрал үгүй. Даваад гараарай.
    • Болороо, чи чадах ёстой, чи түүнд их өрт 2019-07-16 03:40:07
      Сайн ханихаа дурсгал болж чи илүү гэрэл гэгээ, тэвчээр хатуужилтай байж үлдсэн ганц охиныг нь хүний дээд болгож сайн эцгийх нь нэрийг мандуулж амьдрах ёстой шүү...