Олон улсын авто ралли өнөөдөр дуусна
"Торгоны зам-2019" олон улсын авто ралли уралдаан энэ сарын 6-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр БНХАУ-д хаалтаа хийнэ. Олон улсын түвшинд уламжлал болон зохион байгуулж ирсэн энэ тэмцээнд оролцсон тамирчид ОХУ-аас Монгол Улсын Алтанбулаг хилийн боомтоор орж ирсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар, Сайхан сумаар дамжин Сайхан сумын Номгон III багийн нутаг дэвсгэрт уралдаан зохион байгуулсан аж.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор "Торгоны зам" олон улсын авто ралли тэмцээнд оролцохоор 38 орны 945 иргэн, 337 тээврийн хэрэгсэл, дөрвөн онгоц нэвтэрчээ. Авто раллигийн тамирчид ОХУ-аас Монгол орж ирэхэд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын хамт олон, бусад байгууллагатай хамтран хамгаалалтыг өндөр түвшинд гүйцэтгэсэн байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.