Хакүхо, Какирюү хоёр тэргүүлж байна
Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн буюу Нагоя башё Монголын үндэсний их баяр наадамтай давхцаж эхэлсэн. Тиймдээ ч анхаарлаас жаахан хөндий өрнөж талдаа орлоо.

Тэмцээнийг онц сонирхолтой болгосон тийм онцлог байсангүй. Харин Озеки Точиношин, Такакейшо, Гоэидо нарын озеки цолтон өмнөх тэмцээний түрүү бөх Асанояма нар гэмтлийн улмаас тэмцээнээс орхигджээ. Харин Такиясү озеки ганцаар үзсээр найман өдрийн дараа долоон даваатай тэмцээнийг тэргүүлэгчдийн хоёр дахь эгнээнд ганцаараа явна.

Монгол аваргууд Хакүхо М.Даваажаргал Какирюү М.Ананд нар найман даваатайгаар босоо байна. Бусад монгол сүмочдын амжилтийг сонирхвол секиваке цолтой барилдаж байгаа Тамаваши Н.Мөнх-Оргил нэг давж долоо унаад байна. Мөн Ичиножёо Ичинноров дөрөв, Дайшохо Шижирбаатар гурван даваатай тэмцээнээ үргэлжлүүлж байна. Сүмогийн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар хоёраваргатай түрүү булаалдах бөх озеки Такиясүг эс тооцвол өөр алга. Хэн түрүүлэхийг хэл гэвэл Хакүхо, Какирюү хоёр л  давсан нь түрүүлэх болов уу гэж байлаа. Сая Монгол наадамд аваргууд тунаж үлдсэн шигээр Японд монгол сүмоч, хоёр аьарга тасархай түрүүлж явна.
 
Эх Сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.