Ээлжит бусаар хуралдаж, Үндсэн хуулийн төслийг хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болно. Тус хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэлийн талаар албан даалгавар гаргаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн зарим асуудлыг хэлэлцэх юм байна. Өчигдөр ЗГХЭГ-ын даргын ахалсан Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг хуралдажээ.

Хурлаар уг хөтөлбөрийг "Алсын хараа 25" буюу 2020-2045 он хүртэл тав, таван жилээр боловсруулах, хөтөлбөрийг "Монгол хөгжлийн загвар" гэхээр тогтсон байна.

Энэ нь дэлхийн дэвшилтэт онолтой амжилттай хослуулсан мэргэжлийн бөгөөд уламжлалын "Монгол хөгжлийн загвар" байх болно гэж ажлын хэсгийнхэн үзжээ. Мөн энэ хөтөлбөрийг Үндсэн хуулийн өөрчлөлттэй хэрхэн уялдаж байгааг судалж, дүгнэлт гаргах ажлын хэсгийнхэн хуралдсан байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-07-16 03:22:19
    энэ их хэрүүлд ёс зүйн чадамж байхгүй дараагын их хуралд үлдээ бодвол бас л хулгайгаа хийх гэж байгаа биз
  •  2019-07-16 03:13:14
    болиод үндсэн ажилаа хий. хууль өөрчлөх ёс зүй энэ ИХ-д алгаа. 461 гэдэг ганц худагт байх ёстой хүмүүс шүү дээ. тийш нь эрт ач