УИХ-ын дарга аа, Ш.Раднаасэд биш бол хэн хууль засав

Өнгөрсөн тавдугаар сард Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тойрсон асуудал дуулиан дэгдээсэн. Тухайн үед МХЕГ-ын байцаагч нарын авлигын хэрэг хөөн хэлэлцэх хугацаанаас үүдэн хэрэгсэхгүй болгосон. Үүнээс үүдэн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг хэн хэзээ хөндөв гэх асуудал анхаарал татаж эхэлсэн юм.  2016 онд Эрүүгийн хуульд оруулсан дагаж мөрдөх өөрчлөлт дээр хөөн хэлэлцэх хугацааг хөндөөгүй гэж байгаа. Харин 2017 оны дөрөвдүгээр сард байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр уг заалтыг шинэчлээд баталчихсан байдаг. Тухайн үед Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтад өөрчлөлт оруулах саналыг Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд гаргаад бүх гишүүн дэмжсэн гэж байгаа. Энэ асуудал өндрөө авахад Ш.Раднаасэд гишүүн “Хүний эрх талаас нь дээрдүүлэх зорилгоор хөөн хэлэлцэх хугацаанд өөрчилсөн” хэмээн мэдэгдэж байв. Харин одоо энэ асуудал түүнд хамаагүй болсон гэх шийдвэр гарчээ.

Тодруулбал, энэ сарын 10-нд “Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд санаачлаагүй байна” гэсэн дүгнэлт гарлаа. 

 УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдээс 2019.05.20-ны өдрийн 5443 тоот албан бичгээр УИХ-ын даргад хандан “…2017.05.18-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэн санаачлан хэлэлцүүлсэн болохыг…” хянуулах хүсэлт гаргасан байдаг.

Хүсэлтийн дагуу УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2019 оны 331 дүгээр захирамж гарч, “Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хувийн хэргийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” Ажлын хэсгийг байгуулан ажиллуулсан юм. Тус Ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдэд хүргүүлсэн байна.

Дүгнэлтэд “Ажлын хэсэг 2017.05.18-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хувийн хэрэг, бусад материалыг судалсны үр дүнд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай энэхүү хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд санаачлаагүй байна гэсэн Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хүргүүлж байна” гэжээ.

Тэгэхээр хуульд хэн засвар хийж, хөөн хэлэлцэх хугацааг хөндөв. Энэ асуултад УИХ-ын Тамгын газрын хэзээ хариулт өгөх вэ? 


П.АНИР 
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-07-18 00:00:41
    Яагаав мэнгэт л биз
  • Kh 2019-07-17 19:43:55
    Canaachlaagui ch gesen uurchlult hiij bolno sh dee, hen sanaachlah n hamaagui asuudal!!
  • иргэн 2019-07-16 11:23:09
    энэ хооронд нь хэдэн тэрбумаар нь идээд өнгөрнө
  • Дд 2019-07-16 10:16:12
    Ял завшиж байна!
  • зочин 2019-07-16 05:39:12
    Ноцтой асуудал шүү! 60тб яал завшиж бна,МАНАН бүлэглэл ХОНГИЛЫНХОН дураарай дургиж болоогүй юу?! юманд бас хязгаар гэж бдг-г санацгаа!!!
  • ulaanbaatariin emegtei 2019-07-16 04:09:23
    paa yanaa, yamar baliar yum be. turiin huuliar togloson bol tengert nirgegdeg.
  • иргэн 2019-07-16 02:32:29
    Хамгийн хариуцлагатай байх УИХ-ын тамгын газар эзнийг нь олж чадахгүй байгаа юмуу Үүнээс болж Олон тэр бумаар ял завшиж байна.
  • Төрөө 2019-07-16 01:04:50
    Угаасаа ямар ч нөхцөлд хууль засаж чаддаг мэргэжлийн мундаг хүн байгаа ш дээ.