“Цэвэрхэн наадацгаая” аянд 200 гаруй оюутан сайн дураараа ажиллажээ
Жилээс жилд ирэх тусам Монголчууд хоггүй цэвэр цэмцгэр нааддаг болжээ.

Байгаль дэлхийдээ цэвэр наадахыг эрхэмлэдэг наадамчин олон өнөө жил хоггүй цэвэр наадав. БОАЖЯ-наас долдугаар сарын эхээр “Цэвэрхэн наадацгаая” аяныг эхлүүлсэн билээ.

Энэ хүрээнд 200 гаруй оюутан сайн дураараа цалин хөлсгүй ажилласан байна. Тэдний хувьд Төв цэнгэлдэхэд ажилласан бөгөөд хаясан хог хаягдал цаасыг зориулалтын саванд хийх, иргэдэд хогоо хогийн саванд хийгээрэй гэсэн уриалга мэдээллийг өгч мөн “Цэвэрхэн наадацгаая” самбарыг байршуулжээ.

Ажилласан оюутны төлөөлөл “Наадамчид "Цэвэрхэн наадацгаая" уриатай самбарыг хараад хогоо хогийн саванд хийж хэвшиж байна.  Бид Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгаас гадна амрагч, жуулчид ихээр очдог Горхи-Тэрэлжийн бүс нутагт хуваагдан ажилласан. Хүмүүс бүгд цэвэрхэн нааддаг болсноос гадна энэхүү аянг эерэгээр хүлээн авч дэмжиж ажиллаж байгаад залуус бид их баярласан” гэсэн юм.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.