Баярын өдрүүдэд 30 гаруй хүнд хагалгаа хийж, амь насыг нь аварчээ
Наадмын өдрүүдэд эрүүл мэндийн салбарынхан бэлэн байдалд ажиллалаа.

Баярын хоёр өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 91 эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүд бэлэн байдалд ажиллаж, 30 орчим хүнд хагалгаа хийж, эрдэнэт хүний амь насыг аварчээ.

Баярын эхний өдөр түргэн тусламжийн дуудлагаар 1,657 иргэнд хүрч үйлчилсэн байна.

Амралтын өдрүүдээр нартай байгаас гол усанд осолдох, зам тээврийн осол, зүрх судасны өвчний улмаас өгөх дуудлага зонхилж байгаа тул иргэн бүрийг хариуцлагатай амарч зугаалахыг холбогдох байгууллагуудаас анхааруулав.

О.Гэрэл
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.