Ээлжит бус чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ
УИХ-ын ээлжит бус чуулган ирэх долоо хоногт буюу долоодугаар сарын 16-19-ны өдрүүдэд хуралдаж Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ.

Тодруулбал долоодугаар сарын 16-ны мягмар гарагийн 10:00 цагаас Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлт, Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх саналаа илэрхийлнэ.

Харин долоодугаар сарын 17-19-ний лхагва, пүрэв, баасан гарагийн 10:00 цагаас УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019 оны зургаадугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл”-ийн хоёр дахь хэлэлцүүлэг өрнөх ажээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.