Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон Нийслэлийн цагдаагийн газраас бага насны хүүхдийг төөрөхөөс сэргийлж, гарт нь гар утасны дугаар бичсэн бугуйвчийг зүүж өгч байна. Мөн Төв цэнгэлдэхийн гадаа хүүхдийг түр хамгаалах байр ажиллуулж байгаа аж.
Өчигдрийн байдлаар Төв цэнгэлдэхийн гадаа 31 хүүхэд төөрснийг олж эцэг эхчүүдэд нь хүлээлгэн өгчээ. Эцэг эхчүүд буюу асран хамгаалагч нарыг хуушууранд дугаарлаж байх хойгуур хүүхэд нь алга болсон тохиолдол цөөнгүй байна.
Тиймээс эцэг эхчүүдийг хараа хяналтаа сайжруулж, хүүхдүүдээ гараасаа хөтөлж явахыг Нийслэлийн цагдаагийн газраас анхааруулж байна.

О.Гэрэл
Оллоо.mn