540 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байна
Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын түүхэн яруу алдарт 98 жилийн ойн баяр наадамд 360 эрэгтэй харваач, 180 эмэгтэй харваач цэц мэргэнээ сорьж байна.

Монголын үндэсний сурын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаярын хэлснээр энэ жил  780 харваач наадамд оролцох хүсэлт тавьснаас Улсын аварга шалгаруулах тэмцээний онооны эрэмбээр 540 харваачийг сонгож оролцуулж байгаа ажээ.

Мөн залуу харваачдын тоо өмнөх жилээс нэмэгдэж 104 шинэ залуу харваач бүртгүүлсэн юм байна. Одоо ахмад харваачид цэц мэргэнээ сорьж байна. Сурвын харвааны дүн өнөө орой гарна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine