Бүдэрсэн үрээ, унасан хүүхэд хоёрт тусалсан цагдаа, сонсогч хоёр
Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаан барианд орж ирэх үед тасархай түрүүлж явсан халзан үрээ хадуурч бүдэрч, хүүхэд нь унасан харамсалтай хэрэг гарсан.

Азаар унаач хүүхэд болон хурдан морь бэртэж гэмтээгүй юм. Тухайн үед хүүхэд унангуут үүрэг гүйцэтгэж байсан цагдаа, цэрэг хоёр гүйж очиж түргэн тусламж үзүүлсэн нь наадамчин олны сэтгэлийг ихэд хөдөлгөсөн юм. Унаач хүүхдийг моринд нь мордуулсан ч халзан үрээ бариа руу хурдалж, ийнхүү айргийн гуравт орж ирж уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулсан билээ.

Харин унаач хүүхдэд тусламж үзүүлж моринд нь өргөж мордуулсан цагдаа, дотоодын цэрэг хоёрыг танилцуулж байна.
Тодруулбал, СХД-ийн эргүүлийн офицер Н.Батнасан, Хууль сахиулах их сургуулийн сонсогч Г.Бат-Эрдэнэ нарт баярлаж талархаж байна. Монгол түмэн энэ хоёроор бахархан төрийн их баяр наадмаа эхлүүлсэн юм.

Ингээд Сонгинохайрхан дүүргийн эргүүлийн офицер Н.Батнасан “Үндэсний их баяр наадмын эхний өдөр шүдлэн насны морины уралдаан болсон. Уралдааны үеэр зээрд халзан шүдлэн морь унаач хүүхдийн хамт бүдэрч унасан. Тэгэхээр нь би хамт хамгаалалтад зогсож байсан Хууль сахиулахын их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан Г.Бат-Эрдэнэтэй хамт гүйж очоод босгож мордуулсан юм. Хүү ахаа би зүгээрээ надад туслаач гэсэн. Тэгээд мордуулахад давхиад явсан. Айргийн гуравт орсон юм билээ. Их баярласан тэр хүүхдийн бүтэн жилийн хөдөлмөр шүү дээ” гэж сэтгэгдэлээ хуваалцжээ.



О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-07-16 13:40:41
    Морины эзэн цагдаа сонсогч хоёрыг баярлуулсан болов уу
  • Urnaa 2019-07-13 09:43:26
    Unheer ih uillaa saikhan medremj bn shuu uuhai uuhai uuhai
  • irgen 2019-07-12 12:19:16
    bayarlalaa, hurdan medersen shyy ene 2
  • Иргэн 2019-07-12 11:11:46
    баяр хүргэе, хурдан гүйж очино лээ
  • зочин 2019-07-12 10:52:31
    Энэ дөрөв гүй ээ бас хөөрхөн харагдаж байсан шүү Зурхай руу Тоос манаруулаад давхиж байсан нь одоо хүртэл харагдаж байна
  • зочин 2019-07-12 04:35:08
    монгол хун болгон ийм сэтгэлтэй байгаасай билээ
  • Od 2019-07-12 03:58:58
    N.Batnasan G.Bat-Erdene nart bayr hurgie ! Uurgee sain guitsetgesen bn . Tsaashdiinh ni ajil, surlagand ondor amjilt husen erooe! Sain sanaanii uzuurt tos!!!