Хоёрын даваанд өвдөг шороодсон улсын цолтнууд хэн бэ
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа 11.00 цагаас эхэлнэ.

Өчигдөр нэг, хоёрын даваанд улсын цолтой бөхчүүд залуу бөхчүүдэд өвдөг шороодсон байна.
Тодруулбал, нэгийн даваанд улсын начин Ж.Оргил, Д.Цогзолдорж, Б.Сугаржаргал, Л.Лха-Очир, Н.Батжаргал нар учраа залуу бөхдөө унажээ.

Харин хоёрын даваанд унасан улсын том цолтнуудтай танилц.

Улсын аварга О.Балжинням /Увс/ – залуу бөх О.Хангал /Завхан/
Улсын заан Ц.Мягмарсүрэн /Ховд/ – аймгийн харцага М.Жамсрандорж /Төв/
Улсын харцага Л.Пүрэвжав /Дундговь/– аймгийн харцага Ц.Батжаргал /Өвөрхангай/
Улсын начин Ж.Отгонбаяр /Төв/– аймгийн заан М.Тэгшбаяр /Төв/
Улсын начин Л.Цэрэнтогтох /Говь-Алтай/ – цэргийн заан О.Батжаргал /Завхан/
Улсын начин Л.Цэвээн /Увс/ – аймгийн заан Д.Төрболд /Сэлэнгэ/
Улсын начин Г.Олзгэрэл /Дундговь/ – аймгийн заан Н.Энхжаргал /Сэлэнгэ/
Улсын начин Б.Баянжаргал /Баянхонгор/ – аймгийн заан О.Бундхорол /Өвөрхангай/
Улсын начин Л.Гантулга /Говь-Алтай/ – аймгийн заан Л.Батсайхан /Өвөрхангай/
Улсын начин Ч.Баянмөнх /Сэлэнгэ/ – аймгийн заан Б.Болдбаатар /Увс/
Улсын начин С.Багахүү /Говь-Алтай/ – аймгийн заан Э.Баасандорж /Завхан/
Улсын начин С.Батсуурь /Увс/ – аймгийн заан Б.Эрдэнэбаяр /Сэлэнгэ/
Улсын начин Б.Сангисүрэн /Өвөрхангай/ – аймгийн заан Э.Энх-Амгалан /Булган/
Улсын начин Б.Сумъяа /Өмнөговь/ – аймгийн арслан О.Цэцэнцэнгэл /хэнтий/
Улсын начин Б.Бадамсүрэн /Завхан/ – аймгийн арслан Э.Сумъяабат /Булган/
Улсын начин Б.Дэлгэрсайхан /Сэлэнгэ/ – цэргийн арслан Г.Жамбалдорж /Баянхонгор/
Улсын начин Л.Шинэбаатар /Архангай/ – аймгийн арслан Д.Батсүх /Төв/
Улсын начин Г.Ганжид /Төв/ – аймгийн арслан Д.Аззаяа /Хэнтий/
Улсын начин Ж.Дагва-Очир /Архангай/ – аймгийн арслан Г.Төрмөнх /Дорнод/
Улсын начин Ш.Дарханбат /Архангай/ – аймгийн арслан Х.Батбаяр /Дундговь/

Дашрамд дурдахад, Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын начин цол тэмдгээ наадмын өмнө гардаж авсан шинэ начин Б.Эрдэнэхүү аймгийн арслан П.Иххантайд өвдөг шороодож наадамчин олныхоо сэтгэлийг гонсойлгов.


О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Gh 2019-07-14 21:23:09
    Tseveen nachin Odoo barildaj bgaa umuu? Dal shaham nasnii hun bgaa shd.yasnii boh gedeg l ene baih daa
  • БАТ & БАТ 2019-07-12 06:45:59
    ГАНЦ ДАВЖ ЧАДАХГҮЙ УЛСЫН ЦОЛТОЙ БѲХЧҮҮДИЙН ЦОЛЫГ БУУРУУЛДАГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ ! ! ! СУМО ШИГ !