''Хөшгийн хөндий 16.4 МВт-ын нарны цахилгаан үүсгүүрт станц''-ын  үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ
16.4МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүрийн станц нь жилд 18,438 тоннтой дүйцэх хэмжээний хүлэмжийн хийг бууруулна.
 
Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж байгаа өндөр хүчин чадлын нарны станцын барилга угсралтын ажлыг Тэнүүн Гэрэл Констракшн ХХК, Шарп Енержи Солюшнс Корпораци (Япон) болон Сермсанг Поуер Корпораци (Тайланд) нар хамтран гүйцэтгэж ашиглалтанд оруулан төвийн эрчим хүчний системд цахилгаан үйлдвэрлэн нийлүүлэх тусгай зөвшөөрлөө авч үйл ажиллагаагаа албан ёсоор эхэллээ.
 
Тус нарны цахилгаан станц нь удахгүй ашиглалтанд орох шинэ нисэх онгоцны буудлаас баруун өмнө зүгт 5 км-ын зайд, төвийн цахилгаан дамжуулах сүлжээнээс 14 км-ын зайд байршдаг. Эрчим хүчний эх үүсгүүрээсээ хэрэглэгчид хол байх тусам эрчим хүчний алдагдал их байдаг бол шинэ нарны станц ашиглалтанд орсноор алдагдал багатай, үр ашигтай эрчим хүчийг төвийн эрчим хүчний системд нийлүүлнэ.
 
“Хөшгийн хөндий 16.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүрт станц” нь Монгол-Япон улсын Засгийн газар хоорондын Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд Хамтарсан Кредит Олгох Механизмын санхүүжилтээр хэрэгжиж байгаа 6 дах төсөл юм.
 
Нарны цахилгаан станцын үйл ажиллагаа жигдэрснээр жилд 18,438 т/СО2-ыг бууруулан, 23 сая КВт.цаг эрчим хүчийг үйлдвэрлэн эрчим хүчний системд нийлүүлэх бүрэн боломжтой.
 
Монгол улсын Засгийн газар 2030 он гэхэд нийт эрчим хүчнийхээ 30%-ийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээс хангадаг болох, хүлэмжийн хийн ялгаралыг 2010 оны түвшнээс 14%-аар бууруулсан байхаар зорилт тавин ажиллаж байгаа билээ.
 
С.Жангар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-07-10 05:56:19
    jangar guay kompany nar gej mongol khelend law kheldegguy , khunii bieiin khamaatuulakh khelbert l kheregledeg sandal shiree nar gekhguy
    64.119.16.89
    Мэдэгдсэн Хариулах