С.Баярын хэргийг наадмын дараа шүүхэд шилжүүлнэ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Ерөнхий сайд асан С.Баярыг шалгаж эхлээд дөрвөн жил болж байна.

Түүнийг Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь ннийлүүлэгчдийн гэрээг батлахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт шалгаж байгаа юм.

Энэ хооронд С.Баярыг хоёр сарын хугацаагаар цагдан хорьсноос өөрөөр “хөндөөгүй” гэхэд болно.

Тэгвэл АТГ-ын мөрдөгчид хэргийг мөрдөн шалгаж дуусгаад хэд хоногийн өмнө Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.

Харин прокуророос хянаж үзээд С.Баярт холбогдох хэргийг энэ сарын 16-нд буюу баяр наадмын дараа шүүхэд шилжүүлэхээр болсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Дамдин-Очир
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zm 2019-08-08 06:52:47
    Naad xulgaachaa xurdan gylalzuulaa ch
  • онгод 2019-07-16 12:59:34
    энэ улсыг дампууруулах нөхцөлийг бүрдүүлсэн с.баяраас ял асууж чадахгүй бол төр гэж бгаад яахав.
  • МОНГОЛ ИРГЭН  2019-07-10 13:46:44
    АВИЛГАЧ, ЛУЙВАРЧИН, ХУЛГАЙЧ С.БАЯР ҮХЭЖ ДАЛД ОРООСОЙ....
  • ZOCHIN  2019-07-10 12:28:53
    UMHII AVILGACHIN ,ER N BOL OLON LUIVARCHID BIE BIENIIGEE CHIREED AVILGALUUD N ILREH ESTOIDOO...
  • иргэн 2019-07-10 12:11:02
    Жолооч хүн ажлын хариуцлага алдан осол хийвэл шоронд ордог, харин Сайханбалаг болон Согтуу Баяр мэтийн улстөрчид ?
  • Зочин 2019-07-10 06:03:37
    Төр төмөр нүүрээ харуулах хэрэгтэй, хулгайч нарт...
  • ХУУЛЬЧ 2019-07-10 04:58:46
    2009 онд ГАНЦ С,БАЯР ЭРХТЭН ДАРХТАН БАЙСАН БОЛОЛТОЙДОГ,,,,ЭРҮҮГИЙН ШҮҮГЧИД ЭЗЭНДЭЭ ҮНЭНЧЭЭ ,ТЭГЭЭД ЧАНГА ЗӨӨЛӨНГӨӨ ХАРУУЛАХ ЦАГ ИРЖДЭЭ ,ДЭЭ ,,ха ,,ха
  • zochin 2019-07-10 01:44:17
    khichneen jil amidrana gej ulsaa khudaldsan durak bol doo , kharaal idmer
  • Дорлиг 2019-07-10 01:10:44
    Бүх офшорт байгаа хөрөнгийг нь хураан авч өр 0.......