''Дойч'' банк 18 мянган ажилтнаа халахаа зарлав

Америкийн хамгийн том хүчнүүдийн 20 жилийн өрсөлдөөн эцэстээ “Дойч” банкны уналтаар дүгнэгдэж байна хэмээн “СNN” мэдээллээ. Өнгөрсөн хугацаанд “Дойч” банк болон “Уолл Стрийт”-ийн тулаан ихээхэн ширүүсээд байсан юм. Энэ тэмцэл “Дойч” банкийг асар өндөр өртөг бүхий дахин шалгалт хийхээс аргагүйд хүргэжээ. Ийнхүү тус хөрөнгө оруулалтын банк 18 мянган ажилтнаа халахаас аргагүйд хүрснээ зарлав.

Өнгөрсөн ням гаригт Германы энэ банкнаас мэдэгдсэнээр өнгөрсөн хугацаанд хийгдсэн үнэт цаасны худалдаа, бизнесийн арилжаанууд нь 74 тэрбум евро (83 тэрбум ам.доллар)-гийн хөрөнгө бүхий “муу банк”-ийг бий болгожээ. Иймд ойрын хэдэн жилийн хугацаанд энэхүү хөрөнгийг худалдах төлөвлөгөөтэй байна. “Өнөөдөр бид “Дойч” банкны хамгийн суурь өөрчлөлтийг хийхээр болсноо зарлаж байна” гэж тус банкны ерөнхийлөгч Кристиан Сюинг “Дахин эхлүүлэх” хэмээн нэрийдсэн үйл ажиллагааны талаарх мэдэгдлийнхээ үеэр хэлжээ.

149 жилийн түүхтэй, Европын санхүүгийн багана болсон энэ банкны гунигтай шилжилт дараагийн олон нарийн шалгалтын үеэр тэсч үлдэхээс аргагүй байдал үүсгэж байгаа юм.

“Дойч” банкнаас мэдээлснээр ажлын байрны цомхотгол 2022 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд ажилтнуудынхаа тоог 74 мянгад хүргэх аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ж.Цог
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.