
Хөнгөн атлетикийн мастерсуудын Олимпийн наадмын 4 удаагийн аварга, Дэлхийн есөн удаагийн аварга, Азийн 11 удаагийн аварга хэмээх бахдам амжилтын эзэн ОУХМ Т.Цэрэндолгор өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат тамирчин цол тэмдгээр энгэрээ мялаажээ.
Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Польшийн Торун хотод болсон мастеруудын хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай нэг алт, дөрвөн мөнгөн медаль хүртсэн гавьяатай билээ.
Тодруулбал,Т.Цэрэндолгорын хувьд 80-аас дээш насны ангилалд шидэлтийн таван төрлөөр өрсөлдөж, Герман, Польш, АНУ, Швед зэрэг орны тамирчдыг ялж, Дэлхийн аварга болон Дэлхийн хошой аварга болсон юм.
18 наснаасаа хөнгөн атлетикийн спортоор хичээллэж яваа ахмад тамирчин Т.Цэрэндолгорын хүсэл мөрөөдөл нь Монголдоо бэлтгэл хийх стандартын талбайтай болохыг хүсч мөрөөддөг ажээ.
О.Гэрэл
Оллоо.mn