''ДЦС-4'' бүрэн автомат удирдлагатай болжээ

Дулааны дөрөвдүгээр цахилгаан  станц нь Монгол Улсын нийт эрчим хүчний хэрэглээний 70 хувь, Улаанбаатар хотын төвийн дулаан хангамжийн 65 хувийг хангадаг. Монголын хамгийн том дулааны цахилгаан станц билээ. Уг станц нь 1983 онд хуучнаар ЗХУ-ын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар баригдсан бөгөөд хамтын ажиллагаа зогссоноос хойш хуучин шаталтын систем нь доголдон, нүүрс зарцуулалтын хэмжээ нь хангамжийн үйл ажиллагаанд нь байнгын асуудал үүсдэг болжээ. Иймд Монгол, Японы хамтын ажиллагааны байгууллага /JICA/-ын тусламжаар Улаанбаатар хотын IV цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх “МОН-Р10” төслийг хэрэгжүүлж сүүлийн шатандаа орсон байна. “МОН-Р10” төслийн зээлийн хэлэлцээрийг 2013 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр байгуулсан байна. Ингэхдээ нийт 4.2 сая иений хөнгөлөлт зээлийг 40 жилийн хугацаатай 0.3 хувийн хүүтэй буцаан төлөх гэрээ байгуулжээ. Уг мөнгөөр 2017 оноос эхлэн тус цахилгаан станцад хоёр шатлал бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн байна. “ДЦС-IV”-ийн тэргүүн дэд захирал, ерөнхий инженер Б.Ганхуяг “Мон-Р10” төсөл бол эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх зорилготой. Нэгдүгээр шатлалын хувьд 1-6 машины хяналт удирдалгын системийг цахилгаан гидравлик системд шилжүүлсэн юм. Инэгснээр уурын зуухны явуулах, зогсоох команд автомат болж хүний оролцоо хэрэггүй болсон. Одоо зургадугаар шатлал буюу сүүлийн шатандаа явж байна. Түүнчлэн сүүлийн таван жилд боловсруулсан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл жилд 3293.6 сая гаруй кВт/цаг байгааг дунджаар таван хувиар нэмэгдэх урьдчилсан тооцоотой байна. Хоёрдугаар багцын хүрээнд 2017 оноос эхлэн үнс үлээлгийн төхөөрөмж шинээр суурилуулах, зуух, тээрмийн бул таваг шинэчлэх ажлыг амжилттай дуусгаж төхөөрөмжүүдийг ажилд оруулсан” гэв. Энэ ажлыг хийснээр IV цахилгаан станц дэлхийн жишигт нийцсэн бүрэн автомат удирдлагын төхөөрөмжтэй болжээ.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Баяржавхлан
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • yamai daa  2019-07-09 00:58:20
    medemhiirch baij avaar gargaj hun nas baraad baahan honog tog taslaa biz dee. erhbish ene n gaigui boloh baigaa.