Өнөөдөр: ''Шилэн хөөс''-өөр хийсэн загварын байшинг танилцуулна
09:00 цагт ШУА-ийн ФТХ-ийн эрдэмтэн, судлаачид өөрсдийн туршилт, судалгааны үр дүнд гаргаж авсан "Шилэн хөөс"-өөр загварын байшин барьжээ. 6x4 харьцаатай энэхүү байшин нь 1800 ширхэг хаягдал шил/архины/-ээр барьсан. Хаягдал шилийг ашиглан элстэй хольж боловсруулсан энэхүү шилэн хөөс нь дулаан алдагдалгүй учраас өвөл дулаан, зун сэрүүн байх юм байна. Цаашдаа монголд ийм үйлдвэр барихад 7 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд тус үйлдвэрийн хүчин чадал нь жилдээ 20,000 мерткуб шилэн хөөс үйлдвэрлэх боломжтой гэсэн судалгааг ФТХ-ийн хамт олон хийгээд байгаа юм байна. Энэхүү байшинг олон нийтэд танилцуулах арга хэмжээ ШУА-ийн ФТХ дээр болно. 98119897

09:00 цагт ШӨХТГ-аас Блүскай зочид буудлын 3 давхарт Зүүн Азийн Өрсөлдөөний байгууллагын 15 дахь дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байна. Тус уулзалтад МУ-ын Шадар сайд Ө.Энхтүвшин оролцоно.

09:00 цагт Монгол-Польшийн бизнес форум Туушин зочид буудалд болно. Хоёр улсын бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой энэхүү форумд Польшийн ГХЯ, Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг, МҮХАҮТ, Монголын Бизнесийн Зөвлөл зэрэг байгууллагуудаас оролцох бөгөөд Польшийн Худалдааны Агентлаг, МҮХАҮТ хооронд хамтын ажиллагааны санамж бичигт байгуулах юм. Холбоо барих: 99090339

10:00 цагт нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд /Хангардийн 1 давхарт/

7 сарын 10-ны "Дээлтэй Монгол" наадам,

7 сарын 11, 12-ны "Улаанбаатарын үдэш" цэнгүүн,

7 сарын 13-ны Сонгодог урлагийн гала тоглолтуудын талаар Соёл урлагийн газар, НМХГ, НЦГ, НОБГ-аас мэдээлэл хийнэ. УТАС: 325044

10:00 цагаас “ЗҮҮН АЗИ-ЛАТИН АМЕРИКИЙН СЭТГҮҮЛЧДИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ” МУИС-ийн Номын сангийн 502 тоотод 00 цагаас зохион байгуулна. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид та бүхэн идэвхтэй оролцоорой. Харилцах утас: 9908-5897
 

11:00 цагаас  Монголын өвлийн усанд сэлэлтийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа. “Корпорэйт конвеншн центр”-ийн “Улаанбаатар” танхимд болно. Хуралд Монголын өвлийн усанд сэлэлтийн холбооны ерөнхийлөгч, “Алтан Дорнод Монгол” компанийн Гүйцэтгэх захирал М.Идэр, ТУЗ-ийн гишүүн В.Булган, спортын мастер Ш.Даваадорж нар оролцоно. Өвлийн усанд сэлэлтийн тамирчин Ш.Даваадорж нь энэ төрлөөр хичээллэж байгаа цорын ганц тамирчин бөгөөд тэрбээр мөстэй болон өвлийн усанд сэлэлтийн олон улсын болон Дэлхийн цомын тэмцээнээс нийт 32 алт, 29 мөнгө, 16 хүрэл медаль хүртсэн амжилтын эзэн. Дэлхийн цомын 4 удаагийн аварга, 2019 оны чансаагаар дэлхийд тэргүүлж байгаа шилдэг тамирчин. Холбоо барих дугаар: 96260414

15:00 цагт  Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлээд байна. Төслийн хүрээнд нийлүүлэгдэх 3.0 сая евро буюу 9 тэрбум төгрөгийн өртөг бүхий гал унтраах зориулалтын 3 төрлийн 15 ширхэг автомашиныг хүлээлгэн өгөх ажиллагаа  ОБЕГ-т болно. Харилцах утас: 99007969, 86150069, 88249813

Үндэсний мэдээллийн төвд
12:00 цагаас "Үндсэн хуулийн өөрчлөлт Монголын тусгаар тогтнолд халдлаа" сэдвээр "Үндэсний аюулгүй байдал" судалгааны төвөөс мэдээлэл хийнэ.
Үндэсний мэдээллийн төвтэй холбогдох утас 90092517

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.