Улаанбаатарт 28-30 хэм дулаан байна

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: 

Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар дуу цахилгаантай бороо орно.

2019 оны 07 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: 

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн аадар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 21-26 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 29-34 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. өдөртөө 28-30 хэм дулаан байна.

2019 оны 07 дугаар сарын 10-наас 07 дугаар сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд зарим газраар, 11-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12,13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүсийн нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна. 11-13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.