Гавьяат хуульч болсон Ц.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цагдаагийн бэлтгэл хурандаа  Ц.Алтанцэцэгт  Монгол Улсын гавьяат хуульч цол хүртлээ.

Энэхүү эрхэм хүндтэй цол хүртсэний учир Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал тэргүүтэй Зөвлөлийн гишүүдийн төлөөлөл  хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Тэрбээр цагдаагийн байгууллагын анхны  Монгол Улсын гавъяат хуульч эмэгтэй болж байгаагаараа онцлогтой юм.
Мөн цагдаагийн байгууллагаас төрөн гарч байгаа 24 дахь гавьяат цолтон болж байна. Тэрбээр Мөрдөн байцаах албанд эгэл мөрдөгчөөс Мөрдөн байцаах тасгийн дарга, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын дэд даргаар олон жил үр бүтээлтэй ажилласан юм.

Монголын цагдаагийн байгууллагадаа үр бүтээлтэй ажиллаж бахархам түүхийн нэгэн шинэ хуудсыг бүтээсэн эрхэмсэг хурандаа танд ажлын амжилт хүсч байна.



О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. UROLOGIST 2019-07-09 19:36:20
    Хэрэв та өөрийн бөөрийг мөнгөөр зарахыг хүсч байгаа бол үнэ: $ 780,000USD харилцах имэйл:   DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
  • -- 2019-07-08 09:36:28
    "Гавьяат хуульч" нар шүүгч прокуроруудын хооронд хахууль зөөдөг сураг байсан шүү!!! Энэ авгай бодвол тэтгэвэрт гарсан юм байгаа биз, арай тэгэхгүй байлгүй дээ...