Б.Эрдэнэхүү Улсын начин цол тэмдгээ гардаж авлаа
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд учраа бөх нь сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдож, давааг хүчингүй болгосон тул аймгийн арслан Б.Эрдэнэхүүд Улсын начин цол олгуулах саналыг өнгөрсөн зургадугаар сард Ерөнхийлөгчид уламжлаад байсан билээ.

Тэгвэл өнөөдөр Б.Эрдэнэхүү Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын начин болж, начны цол тэмдгээ гардан авлаа.

Өнгөрсөн жилийн баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авахад гурван бөхөөс хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдож байсан. Тодруулбал, Улсын гарьд Н.Ганбаатар, Улсын харцага А.Цацабишир, Улсын начин Ц.Бямба-Очир нарын тав давсныг хүчингүйд тооцож байсан юм.

Б.Эрдэнэхүү тавын даваанд Улсын гарьд Н.Ганбаатарт унасан ч энэ жилийн наадмын өмнө Улсын начин болж, улсын цолтны тоог нэгээр нэмлээ.



О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.