Б.Шарав:Их урлагийг өндөрт өргөж, улам хөгжүүлээрэй
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн үндэсний их баяр наадмыг тохиолдуулан төрийн дээд шагнал гардууллаа.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар цолоор Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн суут зохиолч Б.Шаравыг шагналаа.

Ингээд шинэхэн хөдөлмөрийн баатар Б.Шарав гуай баярын сэтгэгдлээ ийнхүү хуваалцлаа.

"Их урлагт 50 жил зүтгэсний маань үр шим ирж байна. Энэ зөвхөн миний гавьяа биш. Надтай хамтарч ажилладаг уран бүтээлчдийн шагнал. Мөн Монголын ард түмний хийж бүтээсэн их урлаг, тэр түшиж, гол үзэл баримтлалаа болгож ирсний маань ач буян.

Миний ураг бүтээлийг үргэлж үнэлж байдаг ард түмэндээ, дэмждэг төр засагтаа үнэхээр их баярлаж байна. Монголын урлаг, хөгжмийн уран бүтээлийг улам өндөрт хөгжүүлээрэй" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа. 

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Тж 2019-07-13 14:38:47
    Ард түмнээс АГУУ ШАРАВ нэрийг хүртлээдээ.
  • haramsaltai bna?Sarab mini sain emchilge 2019-07-08 09:25:39
    yneheeriin oroitson sagnalaar yu hiine?hyniig amidad ni ynelej syr!!!tor nydgyi sohorchee!!!
    • Тэнэг гар вэ 2019-07-09 00:43:45
      Өгөөгүй явуулчихсан бол чи юу гэх вэ? Бүү ингэж мал шиг сэтгэж бай
  • м 2019-07-08 05:18:15
    за тгд баахан амьтны хөлд дарагдаад ядарсан хүнд бөөн дараа болох бх үүний оронд улс зуучллаад гадны сайн эмнэлэгт эмчилгээ хийлгүүлсэн бол
    • түмэн 2019-07-08 10:27:21
      Төрийн хайр, энэ олон хүний зөв сайхан энерги хамгийн том эмчилгээ, үүнийг энэ суут хүн ойлгож л байна штэ. Битгий ийм муухай гутаранги бай.