Сонгууль ойртож, улстөрчдийн элдэвтэй үйлдлүүд хэрээс хэтэрч байна. Тэдний нэг бол УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ. Таксинд явж, адуу манан хээр хонож, энэ бүхнээ фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэсээр байгаа юм.
Хамгийн сүүлд гэхэд Булган-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн 133,7 км авто замын эхлэлийн 22 км хатуу хучилттай авто замыг нээсэн тухай мэдээллээ өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлжээ.
Зэрвэсхэн харвал 133,7 км замыг бүхэлд нээж байна уу гэмээр. Гэтэл идээ будаа өрж, тууз хайчилж байгаа энэ төрх бол зөвхөн 22 км замаа тавьсны баяр. Хийх ажлынхаа тал хувьд нь хүрээгүй ийнхүү нээлт хийж, хойморь голлон суугаа Ж.Бат-Эрдэнэ гишүүний энэ үйлдэлд өгөх тайлбар олдсонгүй.
Ямартай ч үлдсэн 100 км замыг барих явцад 5 удаа нээлт хийх нь тодорхой боллоо.
.jpg)
П.ГОО
Оллоо.мн