Говьсүмбэр аймагт ядуурлын түвшин өндөр байна
Монгол Улс 3 сая гаруй хүн амтай. Түүний 2 сая гаруй нь ядуу амьдарч байна гэсэн судалдгаа бий.

Тодруулбал, Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин өнгөрсөн 2018 онд 28.4 хувь болжээ. Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран хийсэн ядуурлын түвшний тооцоог танилцуулав.

Өрхийн, нийгэм эдийн засгийн судалгааны дүнд үндэслэн “Ядуурлын дүр төрх 2018” судалгаагаар Монголын ядуурлын түвшин 28.4 гэсэн дүн гарчээ.

Өнгөрсөн оны байдлаар 3.2 сая хүн амтай байсан. Үүнээс ядуу хүн амын тоо 904.9 мянга гэсэн дүн гарчээ.
Нэг хүний хэрэглээнд сард 166 580 төгрөгөөс бага ногдож байвал ядуурлын шугамаас дор оруулжээ. Нийгэм эдийн засагт цочрол үүсвэл олон тооны иргэн ядууралд өртөх магадлалтай байгааг мэргэжилтнүүд сануулжээ.

Орон нутагт ядуурлын түвшин өндөр хэвээр буй ч Монгол Улсын нийт хүн амын гурваны хоёр нь хот сууринд амьдарч байгаатай холбоотойгоор эл асуудал энд ч нэмэгдэж байгаа аж.

Аймгуудаас Говьсүмбэрт ядуурлын түвшин хамгийн өндөр хүн амынх нь талаас илүү хувь 51.9 хувь нь ядуу амьдарч байгаа дүн гарчээ.
 
О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ффф 2019-07-07 15:12:25
    даруй НАМХАН болго
  • иргэн 2019-07-07 06:57:25
    гэрэл малын бичсэнээс юу ч ойлгосонгуй тэгээд ядуу хун нь хоер сая юм уу есен зуун мянга юм уу энэ мал еерийгее сэтгуулч гэхээсээ ичиж ухмээр юм аа хайран мэргэ...