Дүрвэгсдийг буцаах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна
Мексикийн эрх баригчид тус улсын хойд хилд бөөгнөрсөн Төв Америкийн орнуудын дүрвэгчдийг сайн дурын үндсэн дээр эх оронд нь буцаах түр хөтөлбөрийг эхлүүлсэн гэж мэдэгджээ. Энэ мэдэгдлийг АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Мексикийн Засгийн газар, ерөнхийлөгч Мануэл Лопес Обрадор ирж байгаа дүрвэгчдийн тоог бууруулахгүй бол бүх бараанд татвар ногдуулна гэж сүрдүүлсний дараа хийжээ.

Мөн АНУ руу чиглэсэн дүрвэгчдийн урсгалыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, Вашингтоноос орогнол хүссэн дүрвэгчдийг Мексик рүү буцаах, Гватемалтай залгаа хилээ бэхлэхийн тулд 1000 гаруй Үндэсний харуулын цэргийг илгээхийг зөвшөөрнө гэж амалсан байна. Мексикийн Засгийн газрын мэдээлснээр ойрын өдрүүдэд энэ хөтөлбөрийг Тихуана, Мехикали хотод хэрэгжүүлэхээр болжээ.

Одоогоор эхний ээлжинд Гондурасын 40, Гватемалийн22, Сальвадорийн долоон иргэнийг эх орон руу нь буцаасан байна. Тэдний ихэнх нь насанд хүрээгүй хүүхэдтэй ээжүүд гэж Мексикийн дүрвэгчдийн асуудал эрхэлсэн үндэсний хүрээлэнгээс тодруулан мэдээлжээ. Харин АНУ-аас буцаасан орогнол хүссэн 14 мянган гадаадын иргэн хариугаа хүлээж байгаа аж. Түүнчлэн Мексикийн Тихуана, Хуарес, Мехикали хотод 20 мянган хүн АНУ-аас хил давах зөвшөөрөл хүлээж байгаа юм байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.