Хуушуурын талаар Цэнддоогийн хэлсэн үг
Хуушуурын талаар Цэнддоогийн хэлсэн үг суутнуудын үг номонд хэвлэгдсэнээс:

- Монгол хуушуурыг A.нимгэн, B.супер нимгэн, C.гипэрультра хөнгөн гэж ангилна.
- Гэрэлтсэн нимгэн хуушуур нь "ирээдүй гэрэлтэх"-ийг бэлгэдсэн ерөөл агуулна.
- Хуушуурын махыг илүүдэл жинтэй иргэн цөөрөхийг бэлгэдэн зориуд багасгадаг.
- Зарим нутагт морины хүүхэд хөнгөн байхыг бэлгэдэн хуушуураа нимгэлдэг.
- Хуушуураас хордсон тохиолдол байдаг ч түүгээр хүн цохиж, дүрж,дүүжилж алсан удаа үгүй тул хүмүүнлэг энэрэнгүй хүнс гэлтэй.
- Хуушуур жижгэрэхийн хэрээр үнэ нь нэмэгдэж байдаг нь жижиг улс ч үнэ цэнэтэй байдгийн бэлгэдэл ажгуу.
- Хуушуурын мах маш бага, харин гурил хавьгүй их буй нь хүн ам цөөтэй ч нутаг дэвсгэр том гэсэн санаа ажээ.
- Хуушуур хавтгай байдаг нь глобалчлал, технологийн үрээр дэлхий хавтгай болохыг бэлгэдсэн хэрэг байжээ гэж археологичд хэлж байна.
- Хуушуурыг ууж хэрэггүй гэж эмч зөвлөж байна.
- Хуушуурыг пээчинд халаасан, тосонд халаасан, халуунаар нь байлгасан, наранд ээсэн, гарын алгаар халаасан, амьсгаагаараа халаасан гэж ангилна.
- Эрдэмтэд хуушуурыг насжилтаар нь уржигдрийн шинэвтэр,өчигдрийн шинэ, өнөөдрийн цоо шинэ гэж ангилжээ....

Нийтлэлч
Б.Цэнддоо
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.