Урианхай сурын харваагаар Монгол наадам эхэллээ
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, үндэсний их баяр наадам өнөөдөр Урианхай сурын харваагаар эхэллээ.
 
 Жил бүрийн наадмын салхийг хагалдаг уламжлалт урианхай сурын харваанд зөвхөн эрэгтэй харваачид оролцдог бөгөөд урианхайн уламжлалт “хавчаахай” ба эвэр нумаар 350-450гр жинтэй зангидсан суран байг онодог.  Сум нь 90-100 см урт, 1.1-1.3 см хөндлөн голчтой, 50-60гр жинтэй байдаг.
 
Эрийн гурван наадмын хүчит бөх, сур харваа, хурдан морь нь эрт дээр үеэс уламжилж ирсэн түүхтэй. Үүн дотроос сурын харваа нь зөвхөн тэмцээн бус Монголын өв соёл, уламжлал, зан заншлыг хадгалж ирсэн онцлогтой юм.

С.Тайшир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.