Д.Тэрбишдагва сайд сурагчдыг хувцаслана
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва Сон­гино­хайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн иргэдийг төлөөлөн парламентад сонгогдсон билээ.

Тэрбээр сая­хан тойргийнхоо дунд сур­гуулийн удирдлагуудтай уулзаж, зовлон жаргалыг нь сонсож, боловсролын сал­барын шинэчлэлийн та­лаар ярилцсан. Түүнч­лэн энэ үеэрээ сонгино­хайр­ханчуудын амьдрал ахуйд бага боловч нэмэр болох үүднээс нэгдүгээр ангийн сурагчдын хичээ­лийн дүрэмт хувцсыг үнэ төлбөргүйгээр олгохоор болс­­­ноо багш нарт нь дуул­гасан юм. Зарим хүн энэхүү үйлдлийг нь “Нэг той­рогт гурав дахь удаагаа ялалт байгуулсан түүний хувьд энэ зэргийн бэлэг байхаас яах вэ” хэмээн их атаархангуй ярьж байна лээ.

Юутай ч “Юмтай хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү...” гэгчээр Шадар сайдын буянаар цөөнгүй өрх нэг хүүхдийнхээ дү­рэмт хувцсыг үнэгүй авч бай­гаадаа сэтгэл хангалуун байгаа байлгүй.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.