Завхан аймгийн хот хооронд явдаг автобуснууд гол ус бузарлаж байна уу
Завханаас Улаанбаатарын хооронд явдаг автобусны жолоочид голын эрэг дээр очиж автобусаа угаадаг тос масло сольж, гол ус бохирдуулаад байна гэсэн сэтгэгдэл олон нийтийн сүлжээнд тавигдсан байв.

Тодруулбал, "Товцог багийн Рашаан толгойн голын ширгэн дээр хоёр том ногоон автобус зогсож өнжсөн. Тэгэхдээ ингэж ширэг бохирдуулсан байна. Ийм байж болохгүй холбогдох удирдлагууд нь харж, хариуцлага тооцох ёстой" гэж нэгэн иргэн зургийг нь оруулсан байна.

Тэгвэл энэ асуудлыг мэргэжлийн хяналтын газраас шалгаж аймгийн Автотээврийн газар оржээ. Тус газраас дээрх мэдээлэлд “Бүх автобус байршил тогтоогчтой, тухайн үед нь хандсан бол шууд л аль автобус хаана байгаагаараа харагдана. Бас энэ автобуснууд хотод үйлчилгээндээ ордог. Яг тэр автобуснуудын дугаарыг мэдчихвэл асуудалгүй шалгана” гэжээ. Мөн энэ асуудлаар цагдаагийн газарт хандахад камер шүүж ямар автобус байсан талаар тодруулна гэжээ.

Ийнхүү гол ус байгаль дэлхий бохирдуулж бузарлаж байгаа хүмүүс байвал хандах ёстой газарт нь шууд хэлж байхыг холбогдох газруудаас зөвлөж байна.



О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.