Г.Занданшатар: Төрд, төрийн албан хаагчид ч гэсэн ташуур хэрэгтэй
УИХ-ын хаврын ээлжит чуулган хаалтаа хийлээ. Хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн. Тиймээс Хаврын ээлжит чуулган цаг сунган хуралдсан билээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг тасралтгүй үргэлжлүүлэх хуулийн заалттай. Тиймээс үргэлжлүүлэн УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийг хийлээ. УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт 59 гишүүний ирцтэйгээр эхэлж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо.

Тэрбээр “Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган Монгол Улсын Их Хурлын хуульд заасны дагуу товлосон хугацаандаа өндөрлөх гэж байна. Чуулган өмнөө тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлж, ачаалал ихтэй, шахуу хуваарьтай ажиллалаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд орсон өөрчлөлт мөрдөгдөж, гишүүд ирцэд бүртгүүлэх, үг хэлэх, санал өгөхдөө хурууны хээгээ ашиглаж эхлэх үед ирц багасч, хуралдаан тасалдаж, хуулиа баталж чадахгүйд хүрэх вий гэсэн болгоомжлол байсан. Гэвч эсрэгээрээ ирц ч сайжирч, хариуцлага ч дээшиллээ. Нэгдсэн чуулганы ирц л гэхэд тогтмол 60 хувьтайгаар эхэлдэг боллоо. Энэ бол хууль тогтоох үндсэн үүрэгтээ  манай гишүүд хариуцлагатай ханддаг болсны илэрхийлэл, томоохон дэвшил мөн.

  Ард түмэн, иргэдээ сонсож ажиллахаар парламент, парламентын гишүүд эрмэлзэж ажиллалаа. Гишүүд хууль тогтоох болон хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ иргэд сонгогчдын оролцоог хангах, газар дээр нь ажиллаж санал бодлыг нь сонсох, асуудлаа нээлттэй, хамтран хэлэлцэж, шийдлийг тодорхойлох буюу ард түмний засаглах эрхийг хэрэгжүүлэх талаар тодорхой алхмууд хийдэг болсон нь энэ чуулганы нэг онцлог байлаа.
Хуулийн байгууллагын зарим удирдлагыг өөрчилж, нийтийн сонсгол, хэлэлцүүлэг хийх шинэ зарчмаар дараагийн удирдлагыг сонгон томилсон нь хуулийг үл тоомсорлох ёс бус үйлдлийг зогсоох, хууль дээдлэх ёс зарчмыг хэрэгжүүлэх, бэхжүүлэхэд үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна.

Улсын Их Хурлын 32 дугаар тогтоолоор С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаарх ОУПХ-ны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хороог байгуулан ажиллуулж байна.

  Төрийн байгууллага, төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, ёс зүйг сахин мөрдүүлэх талаар нэгэнт эхэлсэн шинэчлэлийн эрчийг сулруулах ёсгүй гэж үзэж байна. 

Тиймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн боловсруулаад байна. Шинэчлэн боловсруулсан эдгээр төслийг хэлэлцэн, батлуулахаар Ёс зүйн дэд хороонд шилжүүлээд байна.

Төрд, төрийн албан хаагчид ч гэсэн ташуур хэрэгтэй. Ташуурын үүрэг гүйцэтгэдэг бүтэц ажиллуулдаг жишиг дэлхийн олон оронд бий. Бидний өөрсдийгөө хянах хэрэгсэл, ташуур бол ёс зүйн хэм хэмжээг тогтоосон хууль дүрэм, түүнийг хэрэгжүүлэгч бүтэц юм.
Ёс зүйгээ умартсан хэн ч төрийг төлөөлөх эрхгүй гэсэн зарчим цаашид төрийн алба, албан хаагчдад үйлчлэх ёстой. Энэ бол засан цэгцлэх олон асуудлын нэг юм. Цэгцлэх асуудал бидэнд олон байна. Асуудлуудаа цэгцэлж чадвал хөгжил дэвшилд бид цэгцэрнэ. Үүний төлөө ард түмэн бидэнд итгэл хүлээлгэн, хүлээж суугаа.
Хаврын ээлжит чуулган ийнхүү өндөрлөж байгаа ч ээлжит бус чуулган үргэлжилнэ.
Энэ чуулганы хамгийн гол асуудал нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт байх болно гэдгийг Та бүхэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа. 

Иргэд болон улс төрийн нам, олон нийт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ирүүлсэн саналыг нэгтгэх, хэлэлцэх, төсөлд тусгах ажил цаашид үргэлжилнэ. Бид төслийг боловсруулах, хэлэлцүүлэх үйл ажиллагаанд “Долоо хэмжиж нэг огтлох” зарчмаар хандаж байгааг өмнө хэлж байсан. Энэ зарчим цаашид ч хадгалагдах бөгөөд санал бодол, шүүмж сануулга бүхэнд нэн анхааралтай хандах болно гэдгийг тэмдэглэн хэлье” гэлээ.
 
П.АНИР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-08-09 02:19:39
    Нэгдсэн чуулганы ирц л гэхэд тогтмол 60 хувьтайгаар эхэлдэг боллоо. Том дэвшил гэнээ. Зууны 40 ХУВЬ НЬ буюу 75 хүний 30 нь АЖЛАА ХИЙХГҮЙ байгаа нь дэвшил үү
  • Zochin 2019-07-07 00:08:17
    Niisleliin Mergejliin Hyanaltin gazrin dargig uurchluuch.
  • Зочин 2019-07-05 08:26:53
    МАНАН-гаасаа бүрэн салаагүй цагт ажил урагшлахгүй
  • ЭЭЭ 2019-07-05 08:18:33
    Албан тушаалаа ашиглаж мэргэжлийн бус эгч Г. Батцэцэг ийгээ эхлээд төрийн ажлыг замхруулж бгааг зогсоочихоод дараа нь ийм юм ярьвал яасан юм вэ?
  • matilda 2019-07-05 08:14:27
    Сайн уу, ээж ээ Зээл хэрэгтэй юу? Хэрэв тийм бол бидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
  • Нараа 2019-07-05 06:21:33
    Одоо бол бүхий л муу муухай зүйл төрд ажиллагсадаас гарч байгаа. ХҮний муу төрийн албан хаагч л болоод байна ш дээ. Идэж ууж, хулгай хийж худал хэлж гаршсан улс...