Сэргээш хэрэглэсэн бөхчүүд наадамд барилдахгүй
МҮБХ-ны тэргүүлэгчдийн шийдвэрээр хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдож, хоёр жилээр барилдах эрхээ хасуулаад байсан таван бөхийг энэ жилийн наадмаар барилдуулахаар эрхийг нь сэргээсэн байсан билээ.

Харин энэхүү асуудал бөхчүүдийг дахин талцуулж, Ч.Санжаадамба аварга тэргүүтэй бөхчүүд барилдуулахгүй хэмээн эсэргүүцлээ илэрхийлээд байсан юм.

Тэгвэл Үндэсний бөхийн холбооноос допинг хэрэглэсэн таван бөхийн барилдах эрхийг шийтгэлийн хугацаанаас өмнө сэргээснийг цуцалж, эрх хассан хугацааг хэвээр үлдээжээ. Өөрөөр хэлбэл, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарын таван бөх энэ жилийн наадамд барилдахгүй хэвээр болсон байна.

Наадмын өмнө болдог сорилго барилдаан зургадугаар сарын 23-д Бөхийн өргөөнд болоход Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын начин Э.Даш нар барилдахаар ирээд байсан ч бөхчүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан.

Энэ талаар Бөхийн холбооноос мэдээлэл хийж, дээрх шийдвэрийн талаар эргэн харах болно гэж байсан бол түүнийгээ цуцалжээ. Хэрвээ эдгээр бөхчүүд наадамд барилдах юм бол бөхчүүд томоохон эсэргүүцэл хийх болно гэдгээ мэдэгдэж байсан бөгөөд ийнхүү барилдуулахгүй байх шийдвэрийг гаргажээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-07-08 15:13:27
    ЗӨВ. БАРИЛДУУЛЖ БОЛОХГҮЙ. СУМОГ ХАРААЧ ТА НАР.
    202.72.244.219
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-07-06 01:28:46
    Сэргээш хэрэглэсэн нь залилан хийсэн гэсэн үг. үүнээс болж хүний эрх хохирсон бол нотлох баримт биз дээ.
    182.160.34.172
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-07-05 11:43:28
    Ter gurwan buhd unasan buhchuuded tsol chimgiig ni olgooch ee. yaagaad yalgawartai handaad baigaa yum be? SHUDARGA BAILDAA. setgegdel bitgii arilgaad bai!!!
    64.119.21.229
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-07-05 11:01:34
    ungursun jiliin naadamaar 3 buhuus sergeesh ilersen, teriig yaagaad yarihgui baigaa yum be? Nyamdorjiin huu bolhoor ni yariddaggui yum uu?
    64.119.21.229
    Мэдэгдсэн Хариулах
  • matilda 2019-07-05 08:16:58
    Сайн уу, ээж ээ Зээл хэрэгтэй юу? Хэрэв тийм бол бидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
    197.234.221.188
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-07-05 03:38:52
    Тийм байлгүй дээ,Монголын ШүүхҮНЭХЭЭР ҮЛ БҮТЭХ БОЛЖЭЭ,сЭРГЭЭШ ХЭРГЭЛСЭН БӨХЧҮҮДИЙН ЗӨВ гэсэн шийдвэр гаргаж байна гэхээрээ л ,үнэхээр биш болж,
    139.5.217.114
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2019-07-05 02:35:14
    ЭНЭ ХОВДЫХОН СЭРГЭЭШ ХЭРГЭЛЖ БАЙЖ НЭГ ЮМ ЦОЛОНД ХҮРЭХ ЮМ. УЛСЫН ХАРЦАГА АЛТАН ГЭРЭЛ ХАРЦАГА БОЛООЛ ХОЁР ЖИЛ ЭРХЭЭ ХАСУУЛСАН ОДОО ПҮРЭВСАЙХАН ГЭЭЛ БҮТЭХГҮЙ
    103.57.95.203
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-07-05 02:26:26
    Сэргээш хэрэглэсэн бөх зохих шийтгэлээ хүлээх ёстой. Дэлхий нийтээр сэргээшийн эсрэг байдаг.
    103.229.122.116
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-07-05 00:25:16
    барилдуул, барилдуул би ч байнга хэрэглэдэг
    103.229.123.174
    Мэдэгдсэн Хариулах