''Zulaa S'' хоолны газрын үйл ажиллагааг түр  зогсоолоо
Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 62 дугаар байранд байрлах “Zulaa S” хоолны газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар хоол үйлдвэрлэлийн байрны хана ховхорч мөөгөнцөртсөн байна. Мөн түргэн гэмтэх хүнсийг дам бохирдол үүсэх орчинд хадгалсан, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд хоол үйлдвэрлэл явуулсан, холбогдох дүрэм, журам, стандарт мөрдөж ажиллаагүй зэрэг зөрчил илэрлээ.

Илэрсэн зөрчилд зөрчлийн хэрэг нээн, тус хоолны газрын үйл ажиллагааг түр зогсоолоо. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.





С.Жангар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-07-04 07:50:33
    иймэрхүү эрүүл ахуйн шаардлага хангахгүй хоолны газрууд зөндөө байгаа. жижиг цайны газрууд бол но-той л харагддаг
  •  2019-07-04 06:56:03
    ниргэсэн хойно л хашгираад байх юм. өмнө нь МХГ-хан орж хоолоор дайлуулж гарын мөнгө аваад яваад байдаг байсан даа.