Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 842 хүний амь насыг авран хамгааллаа

Улсын хэмжээнд он гарсаар эхний 6 сард нийт 2957 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдэж, үүний улмаас 112 хүн амь насаа алдаж, 38 хүн гэмтэж бэртэн, 24.763 толгой мал, амьтан хорогдож, 6.4 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна.
 

Дээрх аюулт үзэгдэл, ослоос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 842 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 35.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.  Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 1.0 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан эд хөрөнгө 9.3 тэрбум төгрөгөөр өсчээ.

 Нийт тохиолдсон аюулт үзэгдэл, ослын 89 хувь буюу 2634 нь гал түймэр, 6 хувь буюу 71 нь хүний буруутай үйл ажиллагаанаас, 3 хувь буюу 87 нь биологийн гаралтай үйл ажиллагаанаас, 2 хувь буюу 56 нь ус, цаг уурын гаралтай аюулт үэзгдэл тус тус эзэлжээ. 

С.Жангар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.