Ил задгай зарж байгаа цагаан идээ эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна
Нийслэлд гарал үүсэл нь тодорхойгүй, ил задгайгаар сүү сүүн бүтээгдэхүүн их худалдаалж байна.

Эрүүл ахуйн шаардлага хангахгүй газарт ингэж зарж худалдаалах нь малын гаралтай зоонозын өвчин хүнд халдварлахаас гадна антибиотикийн үлдэгдэл ихтэй сүү хэрэглэж хорт хавдраар өвдөх эрсдэлийг нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлж байгаа талаар мэргэжлийн хяналтын газраас мэдээлэв.

Тодруулбал, сүү цагаан идээ бол өдөр тутмын хүнсний хэрэглээ байдаг. Гэвч малчид Вокзал дээр өглөөд сүүгээ зориулталтын бус тээвэрлэлтээр авчраагүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй зориулалтын хөргөгч хөргүүр байхгүй газарт хадгалж байгаад сүүгээ өдөртөө зарж дуусгадаг. Гэтэл зарж байгаа газарт нь гар угаах усгүй. Сүүний саваа ариутгадаг эсэх нь ч тодорхойгүй, худалдаа хийх зөвшөөрөлгүй цэгт зарж борлуулсан гэх мэт зөрчил дутагдал их илэрч байна.

Наад зах нь худалдагч нь өөрөө эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байх ёстой. Гэтэл хамрагдсан ганц ч худалдагч байхгүй байна.

Уг нь бол эрүүл цэвэрхэн орчинд шинжилгээнд хамрагдсан, эрүүл гэдгийг нотолсон шинжилгээний бичигтэй байж сүү сүүн бүтээгдэхүүнээ зарж борлуулах ёстой. Гэтэл автовакзол дээрх худалдаачид “Эрүүл мэндийн үзлэгт ороогүй. Шинжилгээний бичгээ гэртээ орхижээ” гэж хэнэггүй хариулав.

Иргэд ийм газраас бүтээгдэхүүн худалдаж аваад дараа нь дараа нь ямар нэгэн эрсдэл гарахад, мэргэжлийн хяналтын газрынхныг ажлаа хийсэнгүй гэж буруутгадаг. Тиймээс иймэрхүү газраас худалдаа хийхгүй байхыг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-07-05 03:52:42
    Айраг авах гэхээр Хятадуудын ахуйн усаа хийдэг хөх саванд авчраад байх юм. Хятадууд барилгын ус, нүйлд хийх усаа л хийдэг сав. Цагаан савнаас нь аваач
    103.10.21.39
    Мэдэгдсэн Хариулах