Эр хүний замын хүзүү урт
Зам тээврийн сайд А.Гансүх Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюун­гэрэлийн дүү, твиттерт Бат инженер нэрээр олны танил болсон эрхмийг нэр төрд халдсан, хүн гүт­гэсэн гэдэг үндэслэлээр шүү­х­эд нэхэмжлэл гарган, ба­риулж, хориулаад байсан.

Түүний энэхүү үйлд­лийн эсрэг твиттерчид өөрс­дийн байр сууриа илэр­хийлж, жагсаал, цуглаан зохион байгуулсан бөгөөд А.Гансүх сайдыг цахим сүлжээ ашиглагчдын эрх чөлөөнд халдлаа гэх зэр­гээр шүүмжлээд бай­сан. Харин даваа гарагт бол­сон твиттерчдийн “Үдийн цайны суулт”-ын да­раа­­хан эрхэм сайд их бо­дож, тунгаасан байдлаар өөрийн байр сууриа цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд ил болгосон юм.

Тэрбээр “Жиргээчид Батыг уучлаач гэж хүсэлт явууллаа. Тэдний хүсэлтийг хүндэтгэж байна. Бат алдаа хийсэн ч шинээр эхлэх бо­ломж бий. Би түүнийг уучилж байна” хэмээн бич­сэн байв. Мэдээж олон ний­тийн дунд цахим ер­төнц дэх “тулаанаас” үүд­сэн дээрх үйл явдалд твит­терчид А.Гансүх сай­дыг буруутгаад байсан. Гэвч сайд ёстой л “Эр хүний за­мын хүзүү урт” гэгчээр энэ удаа буулт хийж, ухаалаг шийдвэр гаргажээ.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • MNN 2014-09-17 10:59:06
    Нөгөөх нь Lexus 5700 билүү?
    112.72.11.106
    Мэдэгдсэн Хариулах
  • gansux 2014-09-17 07:04:39
    teneg gansux bi yxvel taarna. ynexeer t1 amitan bi shuu
    112.72.13.213
    Мэдэгдсэн Хариулах
  • Золиг 2014-09-17 05:46:56
    баабарыг уучилчихаа юу .Төрийн дархлаатай Сайдаа.
    202.179.29.206
    Мэдэгдсэн Хариулах