Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэжээ
Ази Номхон далайн бүсийн 4-р конгрессын үеэр нийслэлийн 9 дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хувиараа аж ахуй эрхлэгчид хамтран гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээ толилуулжээ.

ХБХХЕГ-ын харьяа сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвийн хамт олон хувиараа хөдөлмөр эрхэлж, өрхийн амьжиргаагаа нэмэгдүүлж байгаа хөдөлмөрч иргэдийн бүтээлээр энэхүү үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан байна.

Арьс ширэн эдлэл, гоёл чимэглэл, байгалийн чулуун зүүлт, хөөрөг,, уран зураг, сийлбэр, гэрийн шаахай, нэхмэл болон оёмол бүтээлүүд үзэсгэлэн худалдааны гол нэрийн бүтээгдэхүүнүүд болж байна.

Шангрила зочид буудлын гадаа талбайд болж буй үзэсгэлэн худалдаа Ази Номхон далайн бүсийн конгрессын турш буюу энэ сарын 2-3 өдрүүдэд үргэлжилнэ. Өргөн хэрэглээний чамин бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зорин ирэх хүн бүхний өмнө нээлттэй байна.







О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.