Өнөөдөр: МУҮХ-нд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар БНН-аас хэвлэлийн бага хурал хийнэ
09:30 цагт МҮЭ-ийн холбоо Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллах  санамж бичигт гарын үсэг зурна. ХЭҮК-ын байранд болно. Холбоо барих:99027019

10:30 цагт Цус сэлбэлт судлалын үндэсний төв дээр байгууллага, иргэдтэй хамтран зохион байгуулдаг "Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр" болно. Энэ удаагийн хүмүүнлэгийн арга хэмжээг "Аялал жуулчлалын салбарынхантай" хамтран тэмдэглэх гэж байна.  Утас; 99550999

11:00 цагт МУИС-ын шинэ номын сангийн 203 тоот хурлын зааланд МУ-ын Ерөнхий сайд асан М.Энхсайхан "Олон түмэн яагаад эдийн засгийн буруу бодлого сонгодог вэ?" сэдэвт илтгэл тавина.  Сонирхсон хэн бүхэнд нээлттэй...

12:00 цагт Үндсэн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар БНН-аас хэвлэлийн бага хурал хийнэ. MN мэдээллийн төвд.

12:30 цагт  “Монгол ньюс” мэдээллийн төвд олон нийтийн анхаарлын төвд байгаа хүнд өвчин зовлонд нэрвэгдсэн Б. Амингэрэл, Т.Есөн-эрдэнэ нарын хагалгаа эм, эмчилгээнд зориулан тэдгээрт бодит дэм тус болох үүднээс хандив цуглуулах зорилгоор олны танил уран бүтээлчдийг хамруулсан сайн дурын “Сэтгэл хайрыг түгээе” хандивын тоглолтыг зохион байгуулах талаар мэдээлэл өгнө. Хэвлэлийн хуралд ар гэрийнхэн болоод зохион байгуулагчид оролцоно. Утас: 99880597 , 96035655

15:00 цагаас АСА ЦИРК-ийн баруун урд талын Авто Тээврийн Үндэсний төвд: Автотээврийн тэмдэгтийн хураамжийг технологийн шийдлээр буюу ГЭРЭГЭ КИОСК-оор төлж эхлэх нээлтийн ажиллагаа болно. Энэ нь дан ганц уг үйлчилгээ биш ба төрийн олон төрлийн төлбөр тооцоог технологи, монгол инженерийн шийдлээр иргэдэд түргэн шуурхай, амар хялбар хүргэж буй үйл ажиллагаа тул эрхэм сэтгүүлчид та бүгдийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.