Японы тэтгэлэгтэй сургуульд суралцуулна гээд 30 сая төгрөг залилжээ
Манай улсад жил бүр 30 орчим мянган гэмт хэрэг бүртгэгддэг. Түүний 10 орчим хувийг залилангийн гэмт хэрэг дангаараа эзэлж байгаа гэсэн тоон мэдээлэл бий. Сүүлийн үед монголчуудын гадаадад гарч ажиллаж амьдрах хүсэлт ихэссэнтэй холбоотойгоор визатай холбоотой залилангийн гэмт хэрэг нэмэгдсэн байна.

Тухайлбал, иргэн Ш.Сүрэнхүү гэх иргэн Япон улсад суралцуулах нэрээр гурван иргэнээс 30 гаруй сая төгрөг луйварджээ. 

Тодруулбал, Япон улсад тэтгэлэгтэй сургуульд суралцуулна гээд иргэн Э, Ш, Н нараас нийт 30 гаруй сая төгрөг авчээ. Гэвч сургуульд явуулж өгнө гэсэн хугацаа нь өнгөрсөн учир өгсөн мөнгөө авъя гэтэл өгөөгүй өдий хүрсэн байна. Мөнгийг нь өгнө гэж худлаа хэлээд өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа тул дээрх гурван иргэн цагдаагийн байгууллагад хандсан байна.

Энэ иргэн Ш.Сүрэнхүү өмнө ч мөн хүмүүсийг гадаад руу гаргана гээд иргэдийг залилсан байжээ. Тиймээс иргэдийг баталгаагүй найдваргүй танихгүй итгэлгүй хүнд мөнгө төгрөгөө өгч эд хөрөнгө болон бие сэтгэл санаагаараа хохирохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ооо 2019-07-03 00:23:07
    Сургуульдаа хүсэлт бичээд урилга ав. материалаа бүрдүүлээд визад ор. Хүн гуйх хэрэг ер байхгүй
  • Huvi hun yaj yavuulah ve dee 2019-07-02 21:48:33
    Tsaad surguuli ni, tsaad ulsiin bolovsroliin yam ni, endeh elchin said ni mednuu gehees mongol huvi hun yaj yavuulj chadahav. Huurtagdsan uursduu teneg bn.