ОХУ Японд дургүйцэж байгаагаа илэрхийлэв
Япон улс анх удаа олон улсын төрийн тэргүүнүүд оролцдог "Их 20"-ийн уулзалтыг өнгөрсөн сарын 28-29-нд зохион байгуулсан. Харин энэ үеэр үзүүлсэн албан ёсны бичлэгт Өмнөд Курилын арлуудыг Японы нутаг дэвсгэрт багтаасан газрын зураг багтсан байна. Түүнчлэн чуулганы цахим хуудаст болон Японы ерөнхий сайд Шинзо Абэгийн youtube суваг, фэйсбүүк дах хаяганд тавигдсан аж. Гэвч энэ нь ОХУ-ын иргэдийн дургүйг хүргэсэн байна. Тухайлбал, "Lenta.Ru" цахим хуудасны уншигчид энэ мэдээ нийтлэгдсэнээс хойш хоёр цаг  гаруйн дараа 224 сэтгэгдэл бичиж үлдээжээ. Харин "Извести" сонинд ОХУ-ын Гадаад яамны эх сурвалж "Япон үргэлж Өмнөд Курилын арлуудыг өөрийн эзэмшлийн газар нутаг гэж ярьдаг" гэж нийтэлсэн байна.

ОХУ-ын Гадаад яамнаас олон удаа энэ асуудалд сэтгэл хангалуун биш байгаагаа мэдэгдэж байсан. Гэхдээ сүүлд нь "Хүссэнээ зур. Гэхдээ ямар ч нөхцөлд энэ арлууд нь Оросын газар нутаг гэсэн байр суурийг баримтлах болсон аж. ОХУ-ын Холбооны зөвлөлийн олон улсын хэрэг эрхэлсэн хорооны дарга Константин Косачев "Их 20-ийн чуулганы үеэр газрын зурагт Өмнөд Курилын арлуудыг Японы газар нутаг гэж танилцуулсан. Энэ нь бага зэрэг гайхшрал төрүүлсэн, инээдтэй үйлдэл. Хоёр орны газрын маргааны талаар Их 20-ийн уулзалт шиг олон улсын чуулганы үеэр дурдах нь буруу гэж үзэж байна" гэж ярьсан байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2019-07-06 20:31:36
    Orosiin achaar tusgaar uls gej tolgki gedger yavaagaa byy martaasai, Yaponiig demjeed baliashiglaad baigaa hymyysee
  • Baigali nuuraa aviya 2019-07-02 21:42:32
    Turemgii hulgaich orosuudaas Baigali nuuraa butsaaj aviya.
    • зочин 2019-07-03 15:44:53
      тэг тэг очоод аваад ир харъя хүчтэний өмнө хүчгүй нь буруу гэж сонсоогүй юмуу ...хүүхдүүд юм бичээд б.гаа юмуу ...
  • эх орон ч 2019-07-02 10:57:18
    орос иванууд хаа явсан газраа газрын дээрэм хийж явна яаж оросын колони болоогүй аз УВСЫН НУТГААС авсан ДАВСТ уулаа авах юмсан
  • .. ? .. 2019-07-02 10:07:15
    4 арлыг 2-р дайны далимаар Оросууд булааж авсан нь үнэн юм чинь! Ер нь хүмүүс хоорондын харилцаанд бол хүний юмыг булааж авсан бол буцааж өгөх ёстой биз дээ?
    • нэг 2019-07-04 01:55:03
      Монголын тусгаар тогтнолыг нэг гэрээгээр хийсэн байдаг. Гэрээг хүчингүй болговол монгол тусгаар тогтнолоо алдана. Зүгээр л хуцалгүй Оросыг дэмж
    • зочин  2019-07-03 15:47:38
      эзлэн түрэмгийлэх гэж яваад алдаа байлгүй тэгэхээр юу гэдэг билээ ...
  • bazarsad 2019-07-02 07:55:07
    baigal nuuriig ch gesen orosuud mongold ni bitsaaj uguh heregtei
    • Хаха 2019-07-02 16:13:38
      Байгаль нуур Буриадынх мэдрэлээ
      • Ард 2019-07-03 02:04:50
        Буриад чинь өөрөө Монгол үндэстний нэг хэсэг нь хөө тэнэг ээ!
  • Зочин 2019-07-02 07:45:14
    Япон хөош орнуудтайгаа байнга газар нутгийн маргаан гаргадаг боллоо. Жижигхэн арлаа нэг л живүүлэх нь дээ
    • Zochon 2019-07-04 16:15:36
      Yaponii ard tumnii munguur uchnuun l emneleg surguuli butsaltgui tuslamjaar bariulj avlaadaa, muulaad yahuudee. Arliin oron n unen l dee. Yumaa medej gucaashdee...
    • B 2019-07-02 12:04:14
      Ugasaa jivj yavaa humuus argaguishde