Ерөнхийлөгч, улс төрийн намуудтай зөвшилцөж, саналыг нь авч байгаа гэв
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн гарын үсэг зурж өргөн мэдүүлсэн  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.  

Энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “ Өнгөрсөн сарын 28-нд бүлгийн гишүүд цуглаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгээр дэмжигдсэн төслийн 20 заалт дээр иргэд ямар саналтай байгаа талаар орон нутагт ажиллаад ирсэн гишүүдийн санал бодол, иргэд, олон нийтээс ирүүлсэн саналтай танилцаж ярилцсан. Энэ үеэр гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдийн олонх нь дэмжиж, хэлэлцэж батлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгааг хэлцгээсэн. Энэ дагуу дараагийн төлөвлөгдсөн ажлууд хийгдэж, ажлын хэсгийн хүрээнд төслийн томьёоллыг нарийвчлан боловсруулах, иргэдийн саналыг тусгах талаар ярилцаж шийдээд явж байгаа. Ерөнхийлөгч, улс төрийн намуудтай зөвшилцөж ойлголцох, саналыг нь авах асуудлыг өмнө нь ч хийж ирсэн, одоо ч хийгдэж байгаа. Өчигдөр л гэхэд МАХН-аас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх саналаа ирүүлсэн. Хэлэлцүүлгийн хоёр дахь шатанд энэ ажил эрчимтэй хийгдэх байх” гэдгийг хэллээ.

П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.