Хортон шавж бүхий 500 кг байцааг устгалд оруулжээ

Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Цагааннуур боомтоор ОХУлсаас импортлогдсон жимс, хүнсний ногоог лабораторийн шинжилгээнд хамруулахад байцаанаас хортон шавьж, бөөрөнхий сонгиноос нитрат зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их гарчээ. Бүтээгдэхүүнд давтан шинжилгээ хийлгүүлэхээр Баян-Өлгий аймгийн хими, хор судлалын лабораторид шинжлүүлэхэд хагас тонн байцаанаас цацагт далавчтан болох хортон шавьж, 105 кг сонгиноос нитратын хэмжээ өндөр гарсан байна. Энэхүү лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн эдгээр бүтээгдэхүүнийг холбогдох хүмүүсийг байлцуулан устгалд оруулжээ.

Иймд аж ахуйн нэгж байгууллагуудыг Монгол улсын стандартад нийцсэн, хорио цээр, эрүүл ахуйн шаардлагыг хангасан бүтээгдэхүүн импортлохыг, ард иргэддээ гарал үүслийн бичигтэй, хадгалалт тээвэрлэлтийн горим зөрчигдөөгүй, хаяг шошго, сав баглаа боодол бүрэн, хадгалах хугацаа хэтрээгүй чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэхийг зөвлөж байна.

С.Жангар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.