Стандартын шаардлага хангаагүй шахмал түлшний үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоолоо

“Шахмал түлшний үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо ЭМ СИ ПИ ТИ ХХК-ийн шахмал түлшний үйлдвэр, түлш борлуулах цэгүүдэд хяналт шалгалт хийгдлээ.Шалгалтаар үйлдвэрлэсэн шахмал түлшнээс дээж аван Уул уурхай, газрын тосны төв лабораторид шинжилгээнд хамруулсан.

Лабораторийн шинжилгээний дүнгээр үртсэн шахмал түлшний үнслэгийн хэмжээ стандартын үзүүлэлтээс 59.6% их, бат бөхийн хэмжээ 0.5% бага гарсан, шахмал түлшний савлалт хаяг байхгүй мөн нүүрсэн шахмал түлшний савлалт хаяггүй нь “Сайжруулсан хатуу түлш Техникийн шаардлага MNS5679:2019” стандартын шаардлага хангахгүй байна. Иймд зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

С.Жангар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-07-02 04:13:35
    Ийм хулхи юмнуудыг бүрмөсөн хаах хэрэгтэй.Үндэсний үйлдвэрлэлээ бүрэн дэмжиж Утаанбаатар хотоо эргүүлэн Улаанбаатар хот болгож иргэд бидний, хойч үеийн ирээдүйг...
  • иргэн 2019-07-02 03:47:33
    бас нэг хужаагийн үйлдвэр дэмжсэн новшын оруулж ирсэн юм л байна цаана нь хужаал байгаа нам дарах хэрэгтэй үндэсний үйлдвэрээ дэмжих нь зөв