БОАЖЯ-ныхан 10 хоногт 78 сая төгрөг ''салхинд хийсгэжээ''
Ерөнхий сайдын зүгээс удаа дараа төрийн албаныхны тансаглал хэрээс хэтэрч байгааг сануулсан. Тэгвэл БОАЖЯ-ынхан Ерөнхий сайдын үгийг үл тоож, 10 хоногийн дотор 78 сая төгрөгийг салхинд хийсэгсэн байх юм. 

Тодруулбал, БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баясгалан, тус газрын мэргэжилтэн Ц.Гэрэлсайхан, гэрээт ажилтан Г.Цэрэнбал, Цэвэр технологи хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлий хэлтсийн мэргэжилтэн Г.Хоролмаа, Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Л.Мандахнаран, Сайдын зөвлөх Т.Дүүрэн, мэргэжилтэн С.Нямжав нар Швеейцарын холбооны улсын  Цюрих хотод болсон үзэсгэлэн худалдаанд оролцсон байгаа юм.  

Тэд 2019 оны нэгдүгээр сарын 27-оос хоёрдугаар сарын 7-ны өдрүүдэд 78 сая төгрөг зарцуулжээ. Энэхүү мөнгө нь  дээрх хүмүүсийн онгоцны тийз, зочид буудал, унаанд зарцуулагдсан байгааг тайлангаас харж болно. 

Гэхдээ ганцхан үзэсгэлэн худалдаанд "зочин орон"-оор оролцохын тулд ийм нүсэр бүрэлдэхүүнтэйгээр явж төсвийн мөнгийг үрэн таран хийх шаардлага байсан уу, Н.Цэрэнбат сайд аа. Танай яамныхан 10-хан хоногийн дотор төсвийн мөнгөнөөс 80 шахам сая төгрөгийг үрэн таран хийсэн байгаад та дүгнэлт хийх хэрэгтэй шүү. 



 
П.АНИР 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine